Энэтхэг гаралтай Америкийн зохиолч Жумпа Лахиригийн “Эмгэг орчуулагч” ном анх 1999 онд хэвлэгджээ. Үүнээс хойш дэлхий даяар 15 сая хувь борлогдсон бөгөөд алдарт Пулитцерийн утга зохиолын шагнал, Хэмингуэй сангийн 2000 оны PEN Awards зэрэг шагналуудыг хүртэж байсан алдартай зохиол юм. Мөн The New Yorker’s сэтгүүл оны шилдэг шинэ ном, Опра Уинфригийн шилдэг 10 номын жагсаалтад багтсан байдаг.
Зохиогч нь өөрөө Энэтхэг Америк гаралтай учраас өөрийгөө Энэтхэг эсвэл Америк гэж аль нэгээр нь тодотгож чаддаггүй, бусад цагаачдын адил багаасаа л “хоёр бие хүн шиг” амьдрах дарамтыг мэдэрдэг байжээ. Энэ нь ч зохиолуудад нь тусгалаа олж хайрлаж хайрлагдах гэсэн хүний мөн чанар хийгээд өөрийгөө таньж мэдэх үйл явцын эрчлээнд үүсэх Энэтхэг, Америк соёл хоорондын зөрчилдөөнийг түлхүү өгүүлсэн байдаг.
Түүний өгүүллэг бүрт хүний амьдралд үргэлж тохиолддог боловч ухаж хөндөхөөс зайлсхийдэг бодит асуудлуудыг ил болгосон агаад үгүйсгэл, гэмшил, бэрхшээл болон итгэл алдарсан түүхүүд өрнөнө. Эдгээр дүрүүд, үйл явдлууд нь үнэнтэй дэндүү ойрхон тулд уншигч та тэдний амьдралыг өөр дээрээ тусган гүн гүнзгий мэдэрнэ, бас ойлгоно.
Пулицерийн шагнал хүртсэн энэхүү зохиол нь дараах 9 богино өгүүллэгээс бүрдэнэ.
Түр зуурын асуудал
Ноён Пирзада оройн зоог барихаар ирсэн нь
Эмгэг орчуулагч
Жинхэнэ жижүүр
Тачаангуй
Хатагтай Сений гэрт
Адислагдсан байшин
Биби Халдарын эмчилгээ
Гурав дахь буюу сүүлчийн тив
Худалдаж авах