Гарын доорх материал ашиглан гэртээ гүүр барьж, өргөгч машин бүтээнэ гэвэл та итгэх үү? Тэгвэл энэ тун амархан. Зөвхөн "Шинжлэх ухааны лаборатори" ном байхад л математик, физик, инженерчлэлийн олон сонирхолтой туршилт хийх боломжтой боллоо.
Пуужингууд сансарт хэрхэн нисдэг вэ?, эрчим хүч хэрхэн ажиллаж, зарим барилга байгууламжууд газар хөдлөлтийг яаж тэсвэрлэдэг вэ? Гитарын утас хэрхэн уянгалаг, сайхан чимээг гаргадаг бол? Гэртээ түүнийг нээн илрүүлж, бяцхан гитар хүртэл хийж сурах болно. Математикийн томьёог юунд, хэрхэн ашигладаг, ямар нэг зүйл барихад инженерчлэл ямар хэрэгтэй, физикийн хуулиудыг яаж хэрэглэж технологийн гайхамшгийг бүтээх вэ? Энэхүү асуултын хариу бүгд нэг номд багтсан байгаа. Тиймээс та ирээдүйн шинжлэх ухаанчдаа зориулан энэхүү номыг авч өгөн, мөрөөдөлдөө хүрэх гүүр барихад нь туслаарай. Гайхамшигтай, сонирхолтой, хөгжилтэй лабораторид тавтай морил.