Олж мэд цувралд хүүхдийн сонирхлыг татаж, сэтгэхүй хөгжүүлэн мэдлэг нэмэх олон төрлийн ном бий. Үүний нэг болох "Хүний бие" номд эд эсээс эхлэн тархи хүртэл бие махбодын бүх зүйлийг багтаасан тул хүүхдүүдэд хүний бие хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголт өгөх болно. Эхийн хэвлий дэх ургаас эхлээд насанд хүрсэн хүний биеийн ясны бүтцийг хүртэл тайлбарлаж өгсөн тул үнэхээр сонирхолтой биш гэж үү? Хүн хэрхэн таван мэдрэхүйгээ ашиглан мэдэрдэг, булчин шөрмөс гэж юу вэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг талаарх нарийн төвөгтэй ойлголтыг хүртэл хялбар аргаар өнгөт зураг дүрс, тодорхой баримт ашиглан тайлбарласан тул хэн ч уншсан амархан ойлгох болно.