Шарль Монтескье

Хуулийн амин сүнс

Уг бүтээлээ туурвихдаа Монтескье хууль бүрэлдэх шалтгаан хийгээд түүхийн талаарх өөрийн үзэл санааны тогтолцоог бичиглэх, улс төрийн эрх чөлөөний баталгааг тодорхойлох, Францын нийгэм-улс төрийн байгууллыг шүүмжлэх зорилго агуулжээ. Монтескьегийн үзсэнээр жинхэнэ шударга хууль бол хүний жам ёсны эрхээс гарч ирдэг байна. Ингээд юмны мөн чанараас урган гарч ирдэг шаардлагат харилцааг тодорхойлжээ. Түүнчлэн зохиолч зүсэн бүрийн ард түмэн, улс орны түүхэнд хандахдаа эдгээр улсуудад тогтсон төрөл бүрийн дэглэм журмыг өөлж муучлаагүй, харин тайлбарласан байна.
Тэртээ 1748 онд Шарль Луи Монтескье энэ номдоо “Би бол хуулийг судалсангүй, харин хуулийн амин сүнсийг авч үзлээ. Хуулийн амин сүнс гэж юуг хэлээд байгаа юм бэ гэвэл хууль бол аливаа улс орны ард түмний түүх, улс төрийн байгуулал, шашин, амьдралын хэв маяг, зан заншил, цаг уур, газар нутгийн хэмжээ дамжаатай нягт шүтэлцээтэй байдаг. Хуулийг дотор нь байгаль ертөнцийн тогтоосон мөнхийн хөдөлшгүй хууль, хүний тогтоосон өөрчлөгдөж болдог хууль гэж ангилж болох бөгөөд хүний тогтоосон хууль нь мөнхийн хөдөлшгүй хуультай нийцэхээ байхаар л өөрчлөгдөх ёстой болдог ” хэмээн тэмдэглэжээ.
Францын соён гэгээрүүлэгч, философич Шарль Монтескье 1748 онд хэвлэгдсэн “Хуулийн амин сүнс” бүтээлдээ төрийн байгууллагын хууль гаргах үндсэн шалтгаан нь уур амьсгалын онцлог гэжээ. Монтескьегийн саналаар хүйтэн уур амьсгалд хүмүүс ихээхэн ёс суртахуунтай байдаг. Сэрүүн газрын хүмүүсийн ёс суртахуун тогтворгүй учир нь энэ уур амьсгалын тодорхой шинж нь хүнд тогтвортой байдлыг хангалттай өгдөггүй. Харин халуун уур амьсгал Монтескьегийн бодлоор хүний зан чанарыг сулруулж, боолчлол хөгжихөд хүргэжээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Шарль Монтескье ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997317292,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 468,

ХЭМЖЭЭ: 435 х 435 х 435 ММ ,

ЖИН: 435.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар нийгмийн ухаан цуврал: V дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах