Питер Вензирски нь 1954 онд төрсөн, Германы сэтгүүлч, зохиолч, баримтат кино бүтээгч юм. Тэрбээр анх 1979 онд БНАГУ-аас гадагш хандсан шууд сурвалжлага, мэдээний чиглэлээр мэргэжлийн ажил эрхэлж байжээ. Тэрээр тухайн үедээ Баруун Германы хэвлэл мэдээлэлд зориулан бичиж байсан залуу сурвалжлагч байсан бөгөөд аялалын сэдэвээр голчлон бичиж байсан юм. Тэр цагаас хойш SPIEGEL болон бусад нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад бичдэг болжээ.
Хориотой аялал ном нь бодит түүх юм: Зүүн Берлиний залуу хос Мари, Йенс нар 1987 оны зун гайхалтай адал явдал эрэлхийлэхээр зориг шулуудна. БНАГУ дахь улс төрийн нөхцөл байдал, дарамт шахалтаас шалтгаалан тэд хуурамч урилга үйлдэж, улмаар Орос болон Монгол улс руу зорчих визтэй болдог. Сэтгэл хөдлөм олон учрал болон бас олон янзын бэрхшээлийг туулсаар тэд Бээжин хот дахь Баруун Германы элчин сайдын яаманд хүрсэн ажээ. Хориотой аялж буй нь хэд хэдэн удаа илчлэгдэх шахсан ч гэлээ 10,000 километр замыг туулсаны эцэст хүссэн газартаа ирсэн. Гэвч тэд хамт орох эсэхээ шийдэж ядан тээнэгэлзэнэ ...
Хориотой аялал анх 2014 онд хэвлэгдэн гарсан даруйдаа Герман улсын шилдэг борлуулалттай номын тоонд багтсан юм.
Худалдаж авах