Хуудас бүрдээ өнгөлөг фото зураг болон бодит материалаар аливааг дүрсэлсэн эдгээр ном нь харах, барих, амтлах, сонсох зэрэг хүүхдийн бүхий л мэдрэхүйг хөгжүүлнэ. Энэ утгаараа хүүхдийн анхны номууд нь тоглох хэрэгсэл ч болдог. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэхийг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн бүх хэсгүүд нь идэвхтэй болдог. Хүүхдээ анхны номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлсийг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан дэмжээрэй.
Хүрч мэдэрдэг ном цувралын “Хоолоо идээрэй” номд хоол идэхэд хэрэгтэй сэрээ, таваг, аяга, халбага, хутгаас эхлээд амтат жүржийн ундаа, шүүслэг улаан алим, амтат зөөлөн гадил, зүссэн өргөст хэмх, мушгиа хэлбэртэй гоймон, жимсний чанамал, бяслаг, гүзээлзгэний амттай тараг, өнгө өнгийн аяган бялуу, олон төрлийн жимснүүдийг төрөл бүрийн материал ашиглан харуулжээ. Энэ ном таны хүүхдийн хэл яриаг хөгжүүлж, шинэ үгийн санг баяжуулахаас гадна бат бөх, хор нөлөөгүй, хуудас нь зузаан тул амархан урагдахгүй, хазахад аюулгүй юм.