Харах эр зориг хэмээх баатарлаг үйл

Сьюзан Зонтагийн бүтээлтэй танилцалгүйгээр гэрэл зургийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэх боломжгүй юм. Америкийн зохиолч, кино, продюсер, философич, нийгмийн идэвхтэн Сьюзан Зонтаг (1933-2004) бол гүн утга санааны эрэлд явдаг хүн. Тэрээр учир шалтгааныг ухаж хайх, шүүмжлэхийн зэрэгцээ уншигчдаа ч шахаж шаардана. Хэрэглээг чухалчилсан энэ нийгэмд гэрэл зурагт тавигдах ёс зүйн сорилт шалгуурын тухай асуудал бол 70-аад оноос хойш судлан бичиж ирсэн гол сэдвүүдийнх нь нэг. Тэрээр зураг авагч, зураг болон зургийг үзэгч гурвын хоорондын харилцан хамаарлыг идэвхийлэн судалдаг.
"Худалч хуурамч гэрэл зураг(....) бодит байдлыг гажуудуулж буй хэрэг."

Монгол улсад гэрэл зургийн мэргэжлээр суралцах боломж анх удаагаа нээгдлээ. Оюутнуудтай хамтран ажиллахдаа би баярлаж талархахын хамт Сьюзан Зонтагийн энэхүү бүтээл тэдний сэтгэлийг хөдөлгөж, урам зориг өгөн, ингэснээрээ дор бүрнээ гэрэл зургийн тухай өөрийн гэх байр суурьтай болох, орчлон ертөнцийг харах, өнцгөө тэлэхэд нь хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

"Ганц нэг сэдвийн өгүүлэмж нь хэвшмэл ойлголтуудыг бий болгодог бөгөөд энэ нь бүрэн бишээс гадна хуурамч түүх юм. Нэгэн цогц түүхийг цор ганцаардмал түүх болгодогоороо аюултай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Text by: Сусан Сонтаг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 7,900₮,

ISBN: 9789997318145,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 79,

ХЭМЖЭЭ: 641 х 641 х 641 ММ ,

ЖИН: 641.0 ГР,

ЦУВРАЛ: Нухацтай сэдэв цуврал: V

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах