Рэнд Айн

Бид амьд хүмүүс

Бид амьд хүмүүс бол Айн Рэндийн бичсэн анхны роман юм. Рэндийн ЗХУ-аас Америк руу дүрвэснээсээ арван жилийн дараа буюу 1936 онд хэвлүүлсэн энэ зохиолын үйл явдал Зөвлөлт Холбоот Улсад өрнөнө.
Америкийн сэхээтнүүд, улс төрчид энэхүү шинэ тивийн хувь хүн, эрх чөлөөний үзлийг нандигнаж дээдлэхгүй байгаа нь дүрвэгч Рэндэд тун хачирхалтай санагджээ. Түүнчлэн тэрээр Европт коммунизм, социализм, фашизм түгэн тархахыг хүлээн зөвшөөрөх төдийгүй бүр талархалтай хандаж байгаад гайхан цочирдсон байна. Бүхнийг хянагч хүчирхэг төрийн золиос болсон гурван залуугийн түүхээрээ Рэнд эв хамтын үзлийн “эрхэм санааг” шүүмжилсэн билээ.
Анх “Агааргүй” хэмээн нэрлэгдэж байсан энэхүү илэн далангүй түүх эв хамтач төр эрхэм иргэдээ хэрхэн боогдуулж, бүгчимдүүлдэг тухай өгүүлнэ. Анхны хэвлэл нь (3,000 хувь) борлогдож дууссаны дараа, хэвлэгчийн алдааны улмаас дахин хэвлэлгүй байсаар 1959 онд буюу Атлантын нуруу тэнийв зохиол нь хэвлэгдсэн даруйдаа машид алдаршсанаас хойш хоёр жилийн дараа, Бид амьд хүмүүс зохиол Рэндийн шинээр завсарласан хувилбараар дахин хэвлэгджээ.
Зохиолын үйл явдал 1920-оод оны эхээр Зөвлөлт Холбоот улсад өрнөнө. Гүүр барих карьер хөөх хүсэлтэй их сургуулийн инженерийн ангийн оюутан Кира Аргунова, хаант засгийн үеийн сурвалжит гаралтай залуу Лео Коваленскийд дурлана. Тэд өөрсдийн ирээдүйн амьдралаа төлөвлөх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн байвч, эв хамтын амьдралын төлөө хувийн амьдралаа золиослохыг шаарддаг коммунист төрийн атгад хэдийн шахагдан хоригджээ.
Кира тодорхой шалтгааны улмаас их сургуулиасаа хөөгдөж, Лео өнгөрсөн намтраасаа шалтгаалан ажилгүйчүүдийн эгнээнд элсэхэд, амьдрал өдөр хоногийг аргацаан туулахад ч бэрхтэй болж ирнэ. Лео сүрьеэ тусаж, Кира түүнийг улсын эмнэлэгт хэвтүүлэхийг хичээгээд бүтэлгүйтсэний дараа, аргаа ядсан бүсгүй өөрт нь дурласан цогтой коммунист залуу Андрей Тагановоос тусламж хүснэ. Энэ хайр нь Тагановт хэзээ ч буулт хийж, татгалзах учиргүй хувийн үнэт зүйл гэж байдгийг ойлгуулсан аж.
Андрей коммунизмын бүтэлгүйтэлд сэтгэл гутарч, Леод тэмцлээ чин үнэнчээр үргэлжлүүлэх зориг дутсанаар энэ хоёр залуугийн амьдрал бүхэлдээ нуран унахад Кира харин энэ улсаас дүрвэхийг хичээх болно. Гэхдээ тэр төрийн их хүчийг сөрөн тэмцэж чадах болов уу?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Рэнд Айн , Орчуулагч: Ч. Баатар , Редактор: Н. Жавхлан , Д. Мөнхцэцэг , Редактор: Ц. Батбаатар , Редактор: А. Энхмаа , Редактор: З. Цэрэндагва , Дизайнер: С. Дэлгэрмаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789996205408,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2012-08-20,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 624,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 35 ММ ,

ЖИН: 620.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах