Уруугаа ургасан мод нь ид шидийн ертөнцийн олон төрлийн гайхамшигт баатрууд ба ер бусын үйл явдлаар дүүрэн үлгэрчилсэн тууж юм. Зарим утга зохиол судлаач, шүүмжлэгчид Уруугаа ургасан мод туужийг хүүхдийн үлгэрчилсэн тууж гэхээсээ илүүтэй энэтхэгийн нийгмийн кастын давхаргыг шүүмжилсэн ёгт философи утгатай гэж үзэх нь бий.
Зохиолч номынхоо талаар, эхний удаа уншихад та энгийн нэгэн шидэт түүхийг олж харах ба хоёр дахиа уншвал тэрхүү үлгэрчилсэн зохиолын цаана нуусан миний гол санааг олох болно гэсэн байдаг.
Хүн бүрийн дотор бага насны дурсамжууд, тухайн үеийн мэдрэмжүүд насан өөд болох хүртэл нь дотоод сэтгэлд нь нуугдаж байдаг учраас би хүүхдийн ном бичих дуртай гэж номын зохиогч өмнөх үгтээ бичсэн байдаг юм.
Аавыгаа нас барсны дараа ээжтэйгээ хоёулаа үлдсэн Иосеф хүү мөргөлд очих дургүй бөгөөд ихэс дээдсийг хүндэлдэггүй гэх шалтгаанаар өлсгөлөнгийн ирмэгт тулдаг. Ийнхүү тэд сүүлчийн хөрөнгө болох үнээгээ зарж хэдэн өдрийн өл залгуулахаар шийдэх боловч Иосеф шуналт хүний башир аргад хууртан мөнгөний оронд “шидэт үр” авч орхино. Үрийг газарт суулгахад, бусад мод шиг өөдөө биш уруугаа мод ургачихсан байх ажээ. Адал явдал цаашид улам сонирхолтойгоор үргэлжлэх болно.
Худалдаж авах