Энэхүү ном нь "Нэг ангийнхан" сургалтын цуврал хэрэглэгдэхүүний нэг хэсэг бөгөөд сурах бичиг, дасгал ажлын номыг нэгтгэсэн цогц хэрэглэгдэхүүн юм. "Нэг ангийнхан" цувралд багтах тул тус цувралын дүрүүд болох нэг ангийн сурагчид, тэдний гэр бүлийнхэн, хөтөч ч энэхүү сурах бичгийг мөн хөтлөх болно. Ингэснээр тусгаар хичээлүүдийн сурах бичгүүд бие биетэйгээ холбогдоно. <br/>Тус номын агуулга 1 дүгээр ангийн математикийн хичээлийн хөтөлбөр, агуулгад бүрэн нийцэх ба танилцуулга, тайлбар, дасгал ажилбарууд нь бүгд хүүхэд агуулгыг ойлгох, сонирхолтойгоор хичээллэхэд чиглэсэн.