"...Хүсэн хүлээсэн өдөр нь ирж, бяцхан Серена арван таван нас хүрэв. Хаан эцэг нь түүнд гялалзсан хув, улаан сувдан сондор бэлэглээд "Энхрий хонгорхон Серена минь, бид бол гүн хөх далайн хүмүүс. Харин хуурай газар бол бидний эх нутаг биш. Тиймээс хүн төрөлхтнийг чи зөвхөн холоос ажиглах хэрэгтэй шүү" хэмээн захижээ. Охин аавынхаа хацар дээр үнсээд хүслэн болсон эх газрыг үзэхээр маш хурдан сэлэн одоход сониуч загаснууд хүртэл түүнийг гүйцсэнгүй... Эелдэг даруу зантай, тусч энэрэнгүй сэтгэлтэй, үерхэл нөхөрлөлдөө үнэнч байх нь хамгаас чухал болохыг энэхүү үлгэрээс уншиж ойлгоорой.