Ширэнгэн ойн гүнд Шөнийн харанхуй эзэгнэж Анир чимээгүй нам гүм Аливаа бүхэн амгалан тайван... Хорвоогийн нар мандаж гэгээ ороход Хавийн амьтад нойрноос сэрж эвшээлгэн суниана Хаа сайгүй мод, бутны цаанаас алгуурхан цухуйж Харанхуй ойг чимээ шуугианаараа сэрээнэ. Дүнгэнэх, донгодох, жиргэх, гуагалах, Архирах, улих, исгэрэх, хүрхрэх гээд л Ойн амьтдын дуулах дуу, дуудах авиа бүгд ондоо Онцгойрох мэт бие биеэсээ ялгаатай... Зохиолын гол баатар иржгэр залаатай, бие толгойноосоо сүүл хүртлээ нов ногоон өнгөтэй. Бие нь улаан юм уу, хөх өнгөөр ерөөсөө ч хувирдаггүй. Уг нь хамелеон зүсээ хувиргах чадвартай байх ёстой л доо. Гэвч хичнээн хичээгээд ч хамелеон өнгөө хувиргаж чадахгүй байлаа. Ядаж байхад түүнтэй таарсан амьтан бүр өнгө зүсээ хувиргаж үзүүлээч гэж гуйж түүнийг шаналгана. Хамелеон ширэнгэн ойгоор аялж явахдаа бусдынхаа адил хэрхэн зүсээ хувиргаж сурахыг энэ номоос олж уншаарай!