Габриель Гарсиа Маркес

Зуун жилийн ганцаардал

Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь Колумбын Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" байлаа. Энэхүү гайхалтай бүтээл 1967 онд Буэнос Айрес хотод анх хэвлэгдэн гарсан бөгөөд түүнээс хойш дэлхийн 37 хэлнээ орчуулагдаж гуч гаран сая хувь борлуулагдсан, дэлхийд өдгөө хамгийн их уншигддаг зохиолуудын нэг билээ.
Зуун жилийн ганцаардал романд зохиомол тосгон Макандогийн үхэл амьдрал, уналт босолтыг Буэндигийн гэр бүлийн таван үеийн түүхээр дамжуулан хүүрнэнэ. Эрэгтэй эмэгтэй дүрүүдээрээ сэтгэл татам, гунигтай, хөгжилтэй, амьд санагдах бөгөөд дэндүү бодитой дэндүү үнэн дүрслэл нь сэтгэлийг зүрхийг эзэмдэнэ.
Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын Зуун жилийн ганцаардал романыг дурдах хэрэгтэй болов уу. Зохиолд Буэндигийн гэр бүлийн зургаан үеийн амьдрал, Макондо тосгоны тухай хүүрнэдэг. Колумб хотын бичил хувилбар, уулсаар хүрээлүүлсэн суурин мэт жижигхэн Макондо тосгон өөрийн гэсэн дайн дажин, гай зовлон, итгэл найдвар, ид шидтэй бөгөөд тэрхүү халхлагдсан хувь тавилан, тайлагдашгүй нууцыг зөвхөн Аурелиано Буэндиа илчилнэ.

Зуун жилийн ганцаардал роман бодит байдлыг ид шидийн элементүүдтэй сүлэлдүүлдэн уусгадаг шидэт реализмын гайхамшгийг хүн төрөлхтөнд мэдрүүлдэг билээ.

Олон жилийн өмнө мөс үзүүлэхээр эцэг нь дагуулж явсан тэр өдрийг хурандаа Аурелиано Буэнди буудуулахынхаа өмнөх мөчид эргэн санана...
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Габриель Гарсиа Маркес , Орчуулагч: Ч. Баатар , Редактор: Н. Жавхлан , Редактор: Э. Энэрэл , Дизайнер: С. Дэлгэрмаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 18,900₮,

ISBN: 9789997312211,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 476,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 32 ММ ,

ШАГНАЛ

Nobel Prize 1982 он ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах