Жазз үргэлж л цөөнхийн хөгжим байлаа. 1930-аад онд Свинг ид хүч авч байхад ч чадварлаг хар арьст хөгжимчдийг хүмүүс бараг мэдэхгүй, сайн л бол хоёр гурван дууг нь мэддэг байв. Гэхдээ жазз хөгжмийг сурна гэдэг бүх нийтэд тустай үйл хэрэг юм. Учир нь өнөө цагийн поп хөгжим тэр чигтээ жазз хөгжим дээр суурилдаг.
Жазз хөгжмийг сонирхон судална гэдэг бол нь эргэн тойрон дахь дуу хөгжмийн чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Хэрэв дуу хөгжмийн чанарын түвшинг тодорхойлох тайлбар байдаг бол энэ нь хүмүүний сэтгэл зүрх, оюун санаа болоод ухамсрын түвшинд хамаарна. Өнөө үед онгоц хөөрөх анир, угаалгын нунтгийн суртчилгааны зэрэг алхам тутамд сонсогдох дуу чимээ бидний амьдралын өнгө төрхөд шууд нөлөөлж байдаг. Иймээс жазз хөгжмийг сонирхож судлах нь амьдралдаа энэхүү хөгжмийн хүч, дулаан энерги, далайцыг нэвтрүүлж байгаа гэсэн үг билээ.
Худалдаж авах