Энэ бүтээл бол Жорж Р.Р.Мартины гайхамшигт Гал мөсний дуун (Хаан ширээний тоглоом, Хаадын хагарал, Илдний шуурга зэрэг дэвтрүүдийг багтаасан) цувралын IV дэвтэр юм. Уг цуврал нь орчин үеийн уран зөгнөлт зохиолын сор болон хүлээн зөвшөөрөгдөж, төсөөллийн гайхамшгийг уншигчдад мэдрүүлсэн билээ.
Хэрээний найр IV дэвтэр нь анх 2005 оны аравдугаар сарын 17-нд Англид худалдаанд гарсан бөгөөд сарын дараа Америкд нээлтээ хийж, өмнөх дэвтрүүдийнхээ адилаар Нью Иорк Таймс сонины бестселлер ном болоод зогсохгүй жагсаалтыг тэргүүлснээрээ онцлог юм.
Жорж Р.Р.Мартин 2005 оны тавдугаар сард Гал мөсний дуун цувралын IV дэвтэр болох Хэрээний найр номоо хэтэрхий нүсэр хэмжээтэй учраас хоёр ном болгон салгахаар шийдсэнээ хэвлэлийн газартаа мэдэгдсэн байна. Зохиолоо он цагийн дарааллаар хуваахын оронд дүрүүд болон байршлаар нь хуваасан бөгөөд хоёр ном нь өөр өөр дүрүүдтэй салангид зохиол хэлбэрээр хэвлэгдэн гарсан юм. Энэ үедээ зохиолч маань цуврал нийтдээ долоон дэвтэртэй байна гэдгийг анх зарлажээ.
Өмөг түшиг болсон том хүүгээ алдсан Серсей Ланнистер хааны газарт улсын хамгаалагч хатан болсон хэдий ч түүний ар тал аюулгүй гэх баталгаагүй хэвээр. Долоон улсын хааны суудалд нэр дэвших хүсэлтэй өрсөлдөгчдийн хэд хэд нь өөд болсон боловч шинэ өрсөлдөгчид төрөн гарсаар л. Төмөр арлын удирдагч Бэйлоны таалал төгссөний дараа, “Живсэн бурхан” шашны бүлэглэлийн тэргүүн, түүний төрсөн дүү хаан ширээнд нь санаархаж цаашлаад Төмөр хаан ширээнд суухыг хүснэ. Босогчид, дээрэмчид санаандгүй дайснуудын довтолгооны бай болсон Хааны газрыг ирээдүйд зөвхөн сүйрэл л хүлээж байгаа бололтой.
Гал мөсний дуун цувралын IV дэвтэр болох Хэрээний найр номд, ах нь нас барсны учир, хүүхэд насандаа хааны суудалд залрах балчир хаан Томмен, Хөндийг зорих үзэсгэлэнт Санса, Шөнийн харуулын манаанд хүчин зүтгэх Жон Сноугийн сонирхолтой адал явдлууд цааш хөвөрнө.
Худалдаж авах