Олж мэд цувралд хүүхдийн сонирхлыг татаж, сэтгэхүй хөгжүүлэн мэдлэг нэмэх олон төрлийн ном бий. Үүний нэг нь "Дэлхий" ном юм. Энэхүү номоос бидний одоо амьдарч буй дэлхий хэрхэн яаж бий болсон, юу юунаас тогтдог, ямар ямар амьтан ургамал байдаг зэргийг олж мэдэх боломжтой юм. Дэлхий дээрх халуун цөмөөс эхлээд түүний гадаргууг бүрхсэн уулс, цөл, далай хүртэл ямар бүтэцтэй болох, яагаад улирал солигддог, усны эргэлт хэрхэн ажилладаг, яагаад хүн ам маань өсөн нэмэгдэж байгааг өнгөт зураг дүрсний тусламжтайгаар ойлгоход хялбар аргаар тайлбарласан тун сонирхолтой ном юм.