Дармачари Нагаража

Будда унтлагын цагаар 2

Энэхүү номын зохиогч Дармачари Нагаража нь BBC радиогийн зочин хөтлөгч байсан бөгөөд буддын үлгэрүүдийг английн 7.7 сая сонсогчдод хүргэсэн билээ. Тэрээр 1988 оноос хойш буддын шашныг судалж байгаа юм.
Өмнө нь бид "Будда унтлагын цагаар" хэмээх эхний номыг хүргэж байсан бол энэ удаад хоёрдугаар цувралыг орчуулан хүргэж байна. Үлгэр бүр үе үеийн хүүхдүүдийн унших дуртай буддын аман ярианаас үүдэлтэй ба сонирхолтой, хөгжилтэй, дүр болон үйл явдлууд нь таны хүүхдийг сайхан сэтгэл гаргаж, сөрөг бодлуудаа удирдах зэрэг ойлголтуудад хөтөлнө. Хэрхэн сайн удирдагч байх тухай нэгэн хаанд зааж өгсөн сармагчнуудын зоригт хатнаас эхлээд, эелдэг зан сурах шаардлагатай бүдүүлэг зэрлэг гахай хүртэлх олон сонирхолтой дүрүүд бүхий эдгээр үлгэрүүд хүүхэд бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү номыг хүүхдэдээ уншиж өгснөөр
Хүүхдээ тайван унтуулахад тустай
Энэрэнгүй, эелдэг байх, үнэн ярих зэрэг буддизмын чухал сургаалуудыг олж мэдэхэд тусална.
Таны хүүхэдтэйгээ харилцах харилцааг бэхжүүлнэ
Бясалгал болон уран сэтгэмжийн аргуудыг хүүхдэд зааж өгнө.
Хүүхдийг өөртөө итгэлтэй, эелдэг зантай, сайхан сэтгэлтэй нэгэн болоход туслах юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Дармачари Нагаража , Орчуулагч: Н. Энхнаран , Н. Мөнхнаран , Ё. Отгонзул , А. Нямдарь , О. Маргад , Редактор: Ц. Оюумаа , Б. Батцэцэг , Б. Энхзаяа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997318046,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 128,

ХЭМЖЭЭ: 240 х 190 х 13 ММ ,

Номын мэдээлэл хүлээн авах