Энэхүү ном нь англи хэлний суурь мэдлэгийн, хүн бүрийн мэдвэл зохих ойлголт, чадваруудыг цогц багтаасан, сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр бичсэн лавлах бичиг юм. Хэлний ойлголтуудыг зураг, фото зураг, график, хүснэгт, схем зэргийг ашиглаж, энгийн ойлгомжтой үг хэллэг, амьдрал дээрх жишээгээр тайлбарласан нь уншиж ойлгоход ихээхэн дөхөмтэй.
Зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм.
Эхний бүлэгтээ англи хэлний чадварууд, тэдгээрийг хэрхэн эзэмших арга, стратегиудыг тайлбарласан. Удаах бүлгүүддээ хэлзүйн айнууд, тэдгээрт хамаарах дүрмүүдийг тайлбарлаж, суурь үгийн санг нэгтгэсэн. Түүнчлэн зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг тавих дүрэм, хэллэг бичлэгийн зөрүү зэргийг таниулна. 5-р бүлэгтээ эх болон мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах аргазүй, үүнд танин мэдэхүй, шинжлэх ухааны эхийг хэрхэн уншиж бойлгох вэ, уран зохиолын эх ямар байдаг, түүнийг хэрхэн унших вэ, мэдээллийн хэрэгслүүдийн эхийн онцлог зэрэг эхийг таних, уншиж ойлгох, боловсруулах олон аргыг зааж өгнө.
Төгсгөлийн бүлэгтээ англи хэлээр яригч орнууд, тухайн орнуудын англи хэлний онцлог, ялгааны талаар өгүүлнэ.
Энэхүү номыг
- Англи хэлийг сурч, судалж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгсөх хүртлээ лавлах болгон ашиглах,
- ЭЕШ, улсын шалгалт, англи хэлний янз бүрийн түвшний шалгалтад бэлдэж буй сурагчид болон оюутнууд мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд ашиглах,
- Англи хэлийг сурч буй хүн бүр ашиглах боломжтой.