Г. Сэрдарам

Монголчууд: Социалист бүтээн байгуулалт

(1960-1989)
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монголчууд" цувралын 1960-1989 оныүеийг өгүүлсэн зурагт түүх. "Монголчууд" цуврал нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсанаараа онцлогтой.

1960 онд Монгол улс 3 дахь үндсэн хуулиа батлан гаргаж мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн болох зорилт тавив. Энэ хугацаанд монголд аж үйлдвэржилт явагдаж, дэлхий дахины хөгжил дэвшилтэй танилцаж эхлэв. Салбар бүхэнд мэргэжилтэй боловсон хүчин бий болж сэхээтний гэх нэгэн давхарга бүрэлдэн тогтжээ. Хотжилт явагдаж Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлахын зэрэгцээ орон сууны хорооллууд сүндэрлэв. Гадаад харилцаа хөгжиж улсын хилийг тогтоож, нэгдсэн үндэстний байгууллагад элсэн орж монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг түүхийг энэхүү номоос мэдэх боломжтой. Мөн түүнчлэн III, IV, V 5 жилийн төлөвлөгөөний он жилүүдэд монголын боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болж урлаг спортын тив дэлхийн хэмжээний тэмцээнүүд оролцож улс орныхоо батлан хамгаалах чадавхийг ихээр нэмэгдүүлжээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Г. Сэрдарам , Ц. Гантулга , Л. Алтанзаяа , Ч. Болдбаатар , Д. Эрдэнэбат , Редактор: С. Ууганбаяр , Гэрэл зураг: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 49,900₮,

ISBN: 9789997314260,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 234,

ХЭМЖЭЭ: 280 х 245 х 20 ММ ,

ЖИН: 1600.0 ГР,

ЦУВРАЛ: Монголчууд цуврал: VI боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах