С. Чулуунпүрэв

Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын III боть болох уг толь монгол хэлний зарим зүйр цэцэн үг буюу хэвшмэл хэлцийн үүсэл гарлын шалтгаан, тайлбар сэлтийг оруулсан I бүлэг; 18,000 шахам монгол хэлний хэвшмэл хэлцийн сан бүхий II бүлэг болон хэвшмэл хэлцийг хэрэглээний талаас нь ангилсан III бүлгээс бүрдэнэ.
Энэхүү толийг угтаа аман зохиолын зүйл болоод нийдэм мэдэхээр нь “Монгол хэлний зүйр цэцэн үгийн толь” гэж нэрлэж болох байсан хэдий ч тус цувралын VI боть нь “Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь” байсан тул үүнтэй уялдуулан, мөн хэл шинжлэлийн талаас нь үзэж, дээрх нэртэйгээр эрхлэн гаргаж байна.

Энэ талын хамгийн дорвитой судалгааны бүтээл 11,070 зүйр үгийг эмхэтгэсэн "Монгол цэцэн үгийн далай" ном одоо ховордож олдохоо больсон атал олон нийтийн хэрэгцээ шаардлага хэвээр байгаа юм. Тиймээс монгол хэлний зүйр цэцэн үг, хэвшмэл хэлцийн санг бид аль болох бүрэн хамруулахыг хичээн II бүлэгт оруулсан төдийгүй I бүлэгт 178 хэлцийн үүсэх болсон гарлын шалтгааныг соёл сэтгэлгээний талаас тайлбарласан нь танин мэдэхүй болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Харин III бүлэгт “муу санаа – мухар бодол, зорих замнал – зориг хатуужил” гэхчилэн 50 утгын ангилал дор холбогдох хэлцүүдийг оруулсныг тус толиос дэлгэрүүлэн үзэх боломжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: С. Чулуунпүрэв ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997316806,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 880,

ХЭМЖЭЭ: 372 х 372 х 372 ММ ,

ЖИН: 372.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол хэл соёл цуврал: III боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах