“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын V боть бөгөөд энэ толь нь монгол бичгийн зөв бичих дүрмийг эмхэтгэн цогц болгосон 50.000 гаруй монгол, 2000 орчим гадаад толгой үгийн сантай, түгээмэл хэрэглэгддэг үгсэд хувилал хийсэн, толгой үг бүрт тайлбар оруулсан нь давхар тайлбар толийн ач холбогдолтой төдийгүй шинээр журамласан гэдгээрээ онцлог.
Монгол бичгийг өвөг дээдсээс үлдээсэн дэлхийд ганцхан босоо бичиг гэж омогшиж бардамнах, түүгээрээ гайхуулах, дэлхийд сурталчлах гэж ярихаасаа өмнө бид бүхэн монгол бичгээ сайтар сурч эзэмших нь зүйтэй. Харин энэхүү толь бичигт хэрэглэхэд дөхөм байх үүднээс монгол бичгийн уламжлалт бичлэгтэй болон дүрс ялган бичдэг үгсийг улаан өнгөөр тэмдэглэж, идэвхтэй хэрэглэгддэг нэр, үйл үгсийг хувилгасан.
Мөн толийн өмнөх хэсэгт монгол бичгийн цагаан толгой, хэлзүйн дүрэм зэргийг оруулсан нь монгол бичиг мэдэхгүй хэнд ч болов эхлэн сурах боломжийг олгоно. Хавсралтад хүний нэрийн толь, монгол улсын засаг захиргааны нэгжийн нэрс, дэлхийн улсууд, нийслэлийн нэр, мөнгөн тэмдэгт болон монгол бичгийн дагавар, нөхцөлийн жагсаалтыг зөв бичих тайлбартай нь орууллаа.
Худалдаж авах