Л. Навчаа

Зан үйл

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монгол утга соёл" цувралын IX боть нь зан үйлийн аман зохиол буюу бэлгэ дэмбэрэл, цацал мялаалга, дом шившлэг, хараал зүхлийн үг болон хуримын зан үйлд холбогдох судалгаа бүхий удиртгал, тэдгээрийн түүвэр гэсэн 2 бүлэгтэй. Түүвэрт багтсан зан үйлийн аман зохиолыг цагаан толгойн дарааллаар дэслэн, түүвэрт гарч буй нутгийн аялгууны болон хуучин үг хэллэгийг тайлбарласан болно.
Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа байгалийн элдэв үзэгдлийг даван туулж, зохицон амьдрахын тулд аливаа зан үйлийг бий болгож түүндээ итгэсээр иржээ. Эртний хүмүүсийн үйлддэг зан үйл нь анх үг хэллэггүй, хөдөлгөөн төдий зүйл байсан бөгөөд хүний оюун ухаан, үйл хөдлөл хөгжин дэвжихийн хэрээр зан үйлийг дагалдах аман зохиол бий болсон байна.

Аливаа зан үйлийн ёслол үйлдсэнээр байгалийн хүчийг тайтгаруулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, өвчин эмгэг эдгээх, элдэв аюулыг зайлуулах, бусдад хор хүргэх зэрэг явдал биеллээ олох боломжтой, тийм чадал шингэсэн байдаг мэтээр ойлгож байв. Гэхдээ ард түмний ухамсар, танин мэдэхүй өсөж, шинжлэх ухааны мэдлэг дэлгэрэх болсноор өдөр тутмын амьдралд нь элдэв мухар сүсэг, шашин шүтлэгийн нөлөө суларч зан үйлийн аман зохиол нь үгийн шидэд итгэх хүмүүсийн гэнэн хандлага, сүсэг бишрэлийн илэрхийлэл байхаа бараг больж, харьцангуй уран сайхны зориулалттай түүх соёлын өв болж үлдэж байна. Тиймээс энэхүү бүтээл нь монгол зан заншил, ахуй соёл, ардын аман зохиолтой танилцаж, энэ талаар ойлголт, мэдлэгтэй болохыг хүссэн олон нийт, оюутан залуус, багш судлаач гээд ер хэн бүхэнд зориулсан танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Л. Навчаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997316684,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 388 х 388 х 388 ММ ,

ЖИН: 388.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол утга соёл цуврал: IX боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах