Л. Навчаа

Ертөнцийн гурав

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монгол утга соёл" цувралын "Ертөнцийн гурав" хэмээх VI боть нь монгол ардын 3000 гаруй ертөнцийн гурвыг багтаасан түүвэр болон утга агуулга, хэлбэр бүтэц, хувилбар үүсэхийн учир, зарим улс орны гурвалсан шүлгийн онцлогийг соёл, сэтгэлгээтэй нь холбон тайлбарласан судалгаа бүхий удиртгал хэсэг, үг хэллэгийн тайлбарын хавсралт хэсгээс бүрдэнэ.
Ертөнцийн гурав нь байгалийн үзэгдэл, нийгмийн хөгжил, аж байдлын бодит туршлагаас хүмүүсийн таньж мэдсэн зүйлсийг нийтлэг зүй тогтлоор нь гуравлан нэгтгэсэн богино хэлбэрийн шүлэг буюу ардын аман зохиолын нэг төрөл юм.
Юмс үзэгдлийг өнгө зүс, бөх хэврэг, хүнд хөнгөн, үнэн худал, сайхан муухай, олон цөөн, хатуу зөөлөн, баян хоосон, илүү дутуу, хол ойр, тустай тусгүй, жигтэй жиггүй, гайхамшиг гутамшгаар нь гэхчилэн гурав гурваар багцлан хураадаг. Сэдвийн хувьд ардын ахуй амьдрал, зан заншил, шашин, үзэл санааны нь тухай дийлэнх байх бөгөөд хийсвэр ойлголтын талаарх ертөнцийн гурав ч бас нэлээд байна.

Одоо цагт дан ганц ертөнцийн гурав ч гэлтгүй ер нь аман зохиолын төрөл зүйлс хүмүүсийн хэрэгцээнээс гарч байгаа бөгөөд ертөнцийн гурвын тухайд цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдэд хэл яриаг нь баяжуулах, ой тогтоолтыг нь сайжруулах зэргээр хязгаарлагдмал хэрэглээтэй байна. Ертөнцийн гурваар дамжуулж олон зүйлийг таньж мэдэх боломжтой тул энэ нь мэдлэг, мэдээллийн чухал ач холбогдолтой. Тиймээс ертөнцийн гурваар дамжуулан монголчуудын байгаль, нийгмийн үзэгдлийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олж авах, цааш нь хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд энэхүү бүтээлийг зориулж байгаа болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Л. Навчаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997316653,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 280,

ХЭМЖЭЭ: 393 х 393 х 393 ММ ,

ЖИН: 393.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол утга соёл цуврал: VI боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах