DK

Анхны үгс

Хуудас бүрдээ өнгөлөг фото зураг болон бодит материалаар аливааг дүрсэлсэн эдгээр ном нь харах, барих, амтлах, сонсох зэрэг хүүхдийн бүхий л мэдрэхүйг хөгжүүлнэ. Энэ утгаараа хүүхдийн анхны номууд нь тоглох хэрэгсэл ч болдог. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэхийг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн бүх хэсгүүд нь идэвхтэй болдог. Хүүхдээ анхны номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлсийг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан дэмжээрэй.
Хүрч мэдэрдэг ном цувралын “Анхны үгс” номд хүүхдэд хамгийн ойр зүйлс болох цоохор өнгийн жижигхэн гутал, оймс, гоёмсог цэнхэр эрвээхэй, цэцэгс, алим, аяга, халбага, муур, нохой, машин, бамбарууш, алаг бөмбөг, хүүхэлдэй зэргийг төрөл бүрийн материал ашиглан харуулжээ. Энэ ном таны хүүхдийн хэл яриаг хөгжүүлж, шинэ үгийн санг баяжуулахаас гадна бат бөх, хор нөлөөгүй, хуудас нь зузаан тул амархан урагдахгүй, хазахад аюулгүй юм.

Энэхүү номтой танилцсанаар хүүхэд:
- Зурган дүрслэлээр дамжуулан орчин тойронтойгоо танилцана
- Хэл яриа нь хөгжиж, үгсийн сан нэмэгдэнэ
- Номын хуудас нь зузаан бат бөх тул амархан урагдахгүй, хүүхэд хазахад аюулгүй
- Өнгөлөг зургууд болон янз бүрийн материал нь хүүхдийн анхаарлыг татна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997310194,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 74 х 74 х 74 ММ ,

ЖИН: 74.0 ГР,

ЦУВРАЛ: Хүрч мэдэрдэг ном цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах