Энэ бол Улаанбаатар

Өнөөдөр бага насны хүүхдүүдэд зориулсан орон нутаг судлалын дорвитой ном зохиол ховор байгаа учир Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас “Энэ бол Улаанбаатар” номыг Монгол улсын ирээдүй болсон бяцхан иргэддээ зориулан хүргэж байна. Энэхүү номд Улаанбаатар хотын түүх, ерөнхий зохион байгуулалт, голлох барилга байгууламж болон их хотын өдөр тутмын амьдралыг өнгөлөг зураг болон тайлбарын хамт харуулсан юм.
Сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүд энэхүү номоор дамжуулан нийслэл хотынхоо тухай олон зүйлийг мэдэж авах болно. Ялангуяа хотын соёл, хотын иргэн ямар байх тухай ойлголт авна. Номын нүүр бүрд Улаанбаатар хотын үүслээс эхлээд дэлхийн бусад нийслэл хотуудаас ялгарах онцлог, газар зүйн байршил, цаг уур, түүхэн дурсгалт газрууд, томоохон барилга байгууламжууд болон хотын амьдралын хэв маяг, соёл, байгаль орчноо хэрхэн хамгаалах тухай гэх мэт олон агуулгыг харуулсан сонирхолтой цогц зураг, бичвэрүүдтэй.
Жишээлбэл зайсан толгой, Шангри-Ла молл, Гэр хороолол, Энх тайвны өргөн чөлөө, ТҮК-ийн ажилчид, Арслантай гүүр, Нарантуул зах, хотын гудамж гэх мэт олон газруудыг жилийн дөрвөн улиралтай холбон харуулсан. Мөн зөвхөн хүүхэд багачууд ч гэлтгүй жуулчдад санал болгож болох бөгөөд айл болгонд байвал зохистой бүтээл гэдгээрээ онцлог юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Drawings by: Л. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997317650,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 686 х 686 х 686 ММ ,

ЖИН: 686.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах