Даниель Кээлманн

Дэлхийг хэмжсэн нь

Зохиолч Даниел Кээлманны Дэлхийг хэмжсэн нь роман 2005 онд анх худалдаанд гарчээ. Уг зохиол нь 1985 онд гарсан Патрик Зюскиндын “Сүрчиг” (Perfume) хэмээх зохиолоос хойш анх удаа дэлхийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсан герман хэл дээрх зохиол юм. Тус номд Германы математикч Карл Фрийдерих Гаусс, Германы газарзүйч, байгаль судлаач Александер фон Хумбольдт нар дэлхийг хэмжихээр тус бүрдээ өөр өөрийн арга барилаар судалгаа хийж буй тухай сонирхолтой үйл явдлууд өрнөнө.
Зохиолын үйл явдал Соён гэгээрлийн үе буюу 18-р зуунд өрнөх агаад Германы дэлхийд алдартай хоёр эрдэмтэн маань дэлхийг хэмжих агуу үйлээ эхлүүлнэ. Өндөр боловсрол эзэмшсэн Пруссын язгууртан болох Хумбольдт халуун бүсийн тал нутаг, ширэнгэ ой, хүний хүрч үзээгүй өндөр уул гээд хаа сайгүй хэрэн тэнэж, шинэ газруудыг нээж илрүүлнэ. Тэрээр нутгийн уугуул иргэдийн толгойн бөөсийг тоолж, хорт бодис, элдэв туршилтыг өөрийн бие дээр туршина. Харин Ньютонаас хойшхи агуу математикч ядуу зүдүү өссөн Гаусст дэлхийг хэмжихэд Гёттингэн дэх гэрээсээ ч холдох шаардлага байсангүй. Тэрээр эхнэргүй амьдарч чадахгүй ч хуримынхаа шөнө хүртэл математикийн томьёогоо тэмдэглэхээр хайртынхаа халуун хөнжлөөс босож одно. Гайхалтай яруу дүрслэл, хошин хүүрнэл нь зохиолыг улам ч сонирхолтой болгожээ. Дэлхийг хэмжсэн нь хэмээх энэхүү зохиол сод ухаан, авьяас билгийн тухай гэхээсээ илүүтэйгээр хүн төрөлхтөнд ховорхон заяах хоёр сод эрдэмтний алдаа дутагдал, хайр дурлалын ээдрээ, ганцаардал гунихрал гээд хүний амьдралд тохиолддог хувь тавиланг хүүрнэн өгүүлдэг билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Даниель Кээлманн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997314116,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 246,

ХЭМЖЭЭ: 455 х 455 х 455 ММ ,

ЖИН: 455.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах