Стиг Ларсон

Луун шивээст охин

“Мянган жил” цувралын анхны дэвтэр Луун шивээст охин бол Шведийн зохиолч, сэтгүүлч Стиг Ларсоны сэтгэлзүйн триллер бүтээл юм. Энэхүү ном анх 2005 онд хэвлэгдэн гарч дэлхий дахинаа бэстселлэр болсон бөгөөд Монсудар хэвлэлийн газраас 2012 онд орчуулагдан гарчээ. Зохиолч Стиг Ларсон алдарт “Мянган жил” цувралынхаа гар бичмэлийг хэвлэлийн газарт өгөөд удаагүй байхдаа буюу 2004 онд зуурдаар нас барсан нь энэхүү бүтээлийг улам ч сонирхолтой, учир битүүлэг болгоно.
Сэтгүүлч Микаел Бломквист Шведийн аж үйлдвэрийн эзний 40 жилийн өмнө ор сураггүй алга болсон зээ охины хэргийн араас хөөцөлдөхдөө уг хэргийн цаана нуугдах аймшигт нууц хуйвалдаан, харгис хэрцгий үйлдлийг төсөөлөх ч үгүй. Аз болоход баруун далан дээрээ луун шивээстэй этгээд хачин эмэгтэй, чадварлаг хакер Лизбет Саландертай учирна. Тэд хамтдаа улстөрчид, санхүүгийн акулуудаас эхлээд хууль хүчнийхэн хүртэл холилдон сүлбэлдсэн аймшигт гэмт хэргүүдийн нууцыг нэг нэгээр нь хальслан задална.
Энэхүү триллер цувралд хүний үнэргүй, харгис хэрцгий дайснуудтай тулалдах жинхэнэ баатарлаг гол дүрүүд гардаг билээ.
Зохиомол хот Хедестадыг эс тооцвол үйл явдал Шведийн бодит хотуудад өрнөнө. Номд гардаг “Милленниум” сэтгүүлийн газар нь нийгэм улс төрийн сэдэв санхүүгийн хэргүүдээр нийтлэл бичдэгээрээ Ларсоны Экспо сэтгүүлийн газрыг санагдуулна. Санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжилсан нь бүтэлгүйтсэнээр Микаел Бломквистын сэтгүүлчийн карьер нүднийх нь өмнө нуран унах шиг болох тэр л мөчид түүний нэрийг Шведийн аж үйлдвэрийн эзэн хөгшин дуулсан байлаа. Тэрээр Бломквистод итгэн, дөчин жилийн өмнө алга болсон өөрийн зээ охины учир битүүлэг хэргийг мөрдөх санаанд оромгүй санал тавьж, хэргийг мөрдөхөд жилийн хугацаа өгнө. Бломквист уг саналыг хүлээн авахдаа тус хэргийн цаана нуугдах нууц хуйвалдаан, харгис хэрцгий явдлыг төсөөлөх ч үгүй. Түүний нэрийг дуулсан цорын ганц хүн нь өнөөх хөгшин биш байсан бөгөөд жинхэнэ чадварлаг хакер, хувийн мөрдөгч Лизбет Саландер өөрөө түүнтэй холбоо тогтооно. Улстөрчид, санхүүгийн акулуудаас эхлээд хууль хүчнийхэн хүртэл хутгалдан сүлбэлдсэн аймшигт гэмт хэргүүдийг илрүүлэхэд нэгэнтээ тэдний зам нийлжээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Стиг Ларсон ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997313249,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-06-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 528,

ХЭМЖЭЭ: 231 х 231 х 231 ММ ,

ЖИН: 231.0 ГР,

ЦУВРАЛ: Millennium цуврал: I боть

САЙШААЛЫН ҮГ

Wildly suspenseful...an intelligent, ingeniously plotted, utterly engrossing thriller.

The Washington Post


Combine the chilly Swedish backdrop and moody psychodrama of a Bergman movie with the grisly pyrotechnics of a serial-killer thriller, then add an angry punk heroine and a down-on-his-luck investigative journalist, and you have the ingredients of Stieg Larsson's first novel.

The New York Times


Unique and fascinating.... It's like a blast of cold, fresh air to read The Girl With the Dragon Tattoo.

Chicago Tribune


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах