Эрик Карл

Гэдэс нь өлссөн авгалдай

Дэлхийн хүүхдийн шилдэг 10 номын нэгд зүй ёсоор тооцогддог Америкийн хүүхдийн зохиолч, зураач Эрик Карлын "Гэдэс нь өлссөн авгалдай" номыг Жангар хүүхдийн номын редакцын ах эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулан хүргэж байна. Энэ номд нэгэн авгалдайн амьдралын түүхийг өгүүлэх бөгөөд бяцхан өндөгнөөс эхлээд үзэсгэлэнт эрвээхэй болох адал явдал дүүрэн өдрүүдээр хамтдаа аялаарай.
Сарны гэрэлд навчин дээр нэгэн жижигхэн өндөг харагдана. Нар мандлаа. Бүтэн сайн өдрийн дулаахан өглөө боллоо. Өнөөх өндөгнөөс Пөгг! гээд нэгэн жижигхэн авгалдай гарч ирэв. Авгалдайн гэдэс маш их өлсөж байлаа...

"Гэдэс нь өлссөн авгалдай'' ном нь содон зургууд, бяцхан авгалдайн идэж нүхэлсэн хуудсууд дээрх хүүхдэд ойлгомжтой, товчхон хүүрнэл, давтамжит үг хэллэгээр дамжуулан хүүхдийн хэл яриаг хөгжүүлж, ой тогтоолт сайжруулахаас гадна эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт унших, ярилцах, зураг ном хэрэглэх суурь хэрэглэгдэхүүн болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Эрик Карл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997310446,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2013-01-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 24,

ХЭМЖЭЭ: 76 х 76 х 76 ММ ,

ЖИН: 76.0 ГР,

САЙШААЛЫН ҮГ

Нүд баясгаж, сэтгэл хөдөлгөм зургуудтай гайхалтай шинэлэг ном. , The New York Times.




Номын хуудас дамнан өлссөөр явах бяцхан авгалдай хүүхдийн тань сэтгэлийг гарцаагүй хөдөлгөх болно. , Mother’s Manual.




ШАГНАЛ

American Institute of Graphic Arts 1970 он , Selection du Grand Prix des Treize 1972 он , Nakamori Reader's Prize 1975 он ,

Номын мэдээлэл хүлээн авах