Сэтгэлээ гаргаж хийсэн зүйлийг нь ойшоохгүй шоолох, амласнаа биелүүлэхгүй байх, эсвэл хийсэн зүйлс нь бүтэлгүйтэхэд хүүхдийн урам хугардаг. Ийм үед та хүүхдээ хэрхэн дэмжиж, зоригжуулдаг вэ?
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар урам хугарах нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслан хүүхэд хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж аз жаргалтай болох болно.
Урам хугарах үед нь хүүхдэдээ санаа тавин тусалж байвал амьдралын бэрхшээл саад тэгтлээ хүнд санагдахгүй. Урам хугарах явдал хүн бүрд л тохиолддог болохыг хүүхэд ойлгож авах хэрэгтэй. Тэр үедээ нээлттэй ярилцаж, эрүүл зөв арга замаар сэтгэлээ уудлан ярилцаж сурахад нь хүүхдэдээ туслаарай.
Урам хугалах асуудал гарч ирэхэд хэрхэн зөвөөр шийдэхийг та өөрөө ч хүүхдэдээ үлгэрлэн харуулж болох юм. Энэ үед хүн гуниглаж, бүр уурлаж болох хэдий ч тэр бүхнийг даван гарч болдгийг тэд танаас ухаарч авна.
Урам хугарах мэдрэмжтэйгээ нүүр тулж, даван гарахад нь тусалж байвал хүүхдэд тэвчээр хатуужил сууна. Тэвчээр хатуужилтай хүүхдүүд өөртөө итгэлтэй байж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илүү ухаалгаар зохицуулж чаддаг.
Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Худалдаж авах