Хүүхдэд сандарч түгших үе олон бий. Хүмүүсийн өмнө гарах, шинэ зүйл сурах гэх мэт. Сандарч түгших нь хэвийн л зүйл боловч, сандарсан үедээ юу хийх, өөрийгөө яаж тайвшруулахыг хүүхдэдээ заавал хэлж өгөөрэй.
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслан аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Сандарч түгших үед, бидний тархинаас биед маань таагүй шинж тэмдэг үүсгэн “тулааны бэлэн байдал”-ын дохио өгдөг байна. Сандрах үед бие махбодод илрэх шинж тэмдгүүд аягүй ч гэлээ хүн бүрд тохиолддог жирийн үзэгдэл бөгөөд түүний ачаар бид анхаарлаа илүү сайн төвлөрүүлж эхэлдэг. Ийм үедээ аажмаар гүнзгий амьсгалах юм уу ус уувал хамаагүй дээрддэг болохыг хүүхдэдээ хэлж өгөөрэй. Санаа зовоосон зүйлийнх нь тухай ярилцаж, сандарч түгших бол хэвийн зүйл гэдгийг тайлбарлаж ойлгуулах нь зүйтэй. Асуудлыг нь хуваалцаж, эерэг шийдэл санал болгож байвал хүүхэд тань үнэ цэнтэй, чухал нэгэн болохоо мэдэрч, өөртөө итгэлтэй болсноор сэтгэл зовоосон асуудлаа зөв зохицуулж сурахад тустай.
Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг бүхий л таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
Худалдаж авах