Орон орны сор болсон өгүүллэг, туужуудыг уншигчиддаа хүргэж буй “Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр” цуврал энэ удаа “Испани өгүүллэг, тууж”-аар үргэлжилж байна. Уран зохиолын бие даасан төрөл болтлоо хөгжсөн өгүүллэг нь анх Дундад зууны үеэс Испанийн уран зохиолд орж ирсэн гэж үздэг. Энэхүү дэвтэртээ Испанийн алдартай эмэгтэй зохиолч , эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Эмилиа Пардо Басанаас XXI зууны Испанийн тууж, өгүүллэгийн сор болсон бүтээлүүдийг туурвисан Медардо Фрайле хүртэлх үе үеийн алдартай зохиолчдын гучин зургаан өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн орууллаа.
Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүврийн III дэвтэр болох “Испани өгүүллэг, тууж” номд орсон бүтээлүүд нь даруй зуун жилийн өмнөхөөс эхлээд Испанийн иргэний дайн, дайны дараах нийгмийн сэргэн мандалт зэрэг түүхийн маш урт хугацааг хамарна.
Сэдвийн хувьд эгэл хүний бодрол эргэцүүллээс, бүхэл бүтэн нийгмийн үнэт зүйл, бахархал зэрэг өргөн хүрээг хамарч буй нь нийгмийн эгзэгтэй үе бүхэнд өөр өөрийн бүтээлээ туурвиж байсан зохиолчдын шинэ шинэ давалгаанаас бэлхэнээ ялгаран харагдана.
Тус өгүүллэг, туужийн түүвэрт дараах бүтээлүүдийг эмхэтгэн орууллаа:
Эмилиа Пардо Басан, “Сүнсний хүү”, “Сахиус”, “Эртний гэдэс хүүлэгч”
"Кларин", “Баяртай, Кордера!”, “Хоёр хайрцаг”
Мигель дэ Унамуно, “Зовлонт Гэгээн Мануэл Буэно”
Рамон Мариа дэ Балье-Инклан, “Айдас”, “Беатрис (Чөтгөр)”
Пио Бароха, “Цаг”, “Гунигт гэр бүл”, “Үл мэдэх зүйл”, “Юу ч биш”, “Ангал”
"Асорин", “Төгсөж буй соёл иргэншил”, “Эрвээхэй ба дөл”, “Тэнгисийн эрэг дэх хүүхдүүд”, “Аравчны нөгөө тал”
Роза Часел, “Солиот эх дагинад өргөсөн өргөл”, “Экстремадурагийн үдэш”, “Гэрч болцгоосон нь"
Франсиско Аяала, “Илбэдүүлсэн хүн”, “Хагарал”
Мигель Делибес, “Хоргодох байр”, “Бүрлээчийн өмсгөл”
Игнасио Алдекоа, “Үүрээр гарсан хүмүүс”, “Янг Санчес”
Медардо Фрайле, “Далай”, “Берта ирсэн нь”, “Цомог”, “Томчууд”, “Old man drive”, “Тогтворгүй харц”, “Чулуу”, “Төгсгөл”, “Биет бус руу буцах”, “Нүдээ нээх гэж бүү яар”