Дуртай тоглоомоосоо салах, хайртай хүмүүс нь маргалдах гээд олон зүйлсээс болж хүүхэд гунигладаг. Энэ үед нь та хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлж, яагаад гуниглах болсон шалтгааныг нь заавал асууж, тайлбарлаж өгөөрэй.
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслан аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Хүүхэд өөрийгөө үнэлж сурах нь гунигтай үеийг давахад тустай. Гэр бүл салалтаас эхлээд, ойр дотнын хүн нас барах (хайртай тэжээмэл амьтан ч байж болно), хүндээр өвдөх гээд л олон шалтгаанаас хүүхэд гуниглаж болно. Эцэг эхийн хайр тэднийг өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, амьдралын сайн сайханд итгэдэг хүн болоход тусалдаг. Гунигтай байгаагаа, басхүү гунигийн шалтгаан болж буй таагүй зүйлсийг анзаарч мэдэрснээр тэдгээрийг даван гарах, хүлээн зөвшөөрч, цааш урагшлах итгэл найдварыг өгнө.
Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Худалдаж авах