Трэйс Морони

Жаргалтай байхдаа би

Найзтайгаа тоглох, жижиг боловч шинэ зүйл сурах, хүмүүсийн хайр халамжийг мэдрэхдээ хүүхдүүд маш их баярладаг. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ жаргалтай, сэргэлэн цовоо байлгахын тулд хэрхэн тусалдаг вэ?
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслан аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болох болно.
Аз жаргал гэдэг өөртөө сэтгэл хангалуун байхаас эхэлнэ. Жаргалтай хүүхдүүд намрын навчис, багваахай цэцэг, хөөцөлдөж тоглох гээд л жижигхэн зүйлсээс ч хөөр баярыг мэдэрч, инээж хөгжилдөх, тоглож наадаж чаддаг. Аав, ээж хоёрынх нь нэг ч болов хүүхдээ тусгайлан анхаарч, хоёулхнаа байх цаг гарган, санаа тавьж, дэмждэг бол хүүхэд эрхэм чухал хүн гэдгээ мэдэрч, эелдэг зөөлөн, нээлттэй, бусдыг ойлгож, хүндэлдэг нэгэн болж өснө.
Жаргалтай хүүхдүүд өөртөө итгэлтэй, тийм ч учраас бэрхшээл саад тохиолдоход даван туулах хүчтэй хүн болж өсдөг ба үүнийхээ ачаар элдэв дэмий айдас, эргэлзээнд авталгүйгээр амьдралд, аливаад нээлттэй хандаж сурдаг.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Трэйс Морони ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997317155,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-05-20,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 667 х 667 х 667 ММ ,

ЖИН: 667.0 ГР,

ЦУВРАЛ: Мэдрэмжийн цуврал цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах