Трэйс Морони

Эелдэг байхдаа би

Эелдэг зан бол зөвхөн сайхан харилцаа бус, бусдыг ойлгож халамжлах, цаашлаад өөрийгөө хайрлаж хүндлэхийн суурь юм. Мэдрэмжийн цуврал номууд нь хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах болно. Хүүхэд мэдрэмжийн тухай бусадтай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгон хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Өөрийгөө хүндлэн, хайрлах сэтгэлээс эелдэг, сайхан зан аяндаа л урсан гардаг. Эелдэг, сайхан сэтгэл нарны дулаан цацраг шиг хүн бүхний сэтгэлийг дулаацуулж чаддаг. Эелдэг байх гэдэг нь гуниглаж, ганцаардсан нэгэнтэйгээ сайхан бүхнээ хуваалцаж, хайрлаж халамжлах юм. Өдөр тутмын амьдрал дунд хүүхдэдээ эелдэг занг ойлгуулах хязгааргүй олон боломж бий. Эелдэг зан чанар хүүхдэд өөрийнх нь үнэ цэнийг ойлгуулаад зогсохгүй эргэн тойрны хүмүүс, тэр ч байтугай амьтдад энэрэн хайрлахуйгаар хандах сэтгэлийг бий болгодог. Хамгийн чухал нь хүүхдүүд өөрийгөө хайрлаад зогсохгүй, бүх хүмүүст сайхан сэтгэлээр хандаж, илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх болно.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Трэйс Морони ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997317094,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-05-20,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 664 х 664 х 664 ММ ,

ЖИН: 664.0 ГР,

ЦУВРАЛ: Мэдрэмжийн цуврал цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах