Ж. Хишигжаргал

Монгол хэл

Элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, аман болон бичгийн шалгалт, бие даалтад бэлтгэхэд зориулсан стандарт лавлах
Энэ ном нь монгол хэл болон монгол бичгийн суурь мэдлэгийн лавлах бичиг бөгөөд хэлний түүх, хэлний онол, авиа зүй, үгийн сан, үгийн утга, өгүүлбэр, эх судлал, найруулгазүй зэрэг түвшин бүрийн тулгуур ойлголтуудоос гадна монгол хэл, хэл шинжлэлийн суурь мэдлэг, хэрэглээнд зэрэг хамаарах үндсэн ухагдахуунуудыг зургаар, ойлгомжтой, цогц байдлаар тайлбарласан болно.
Суурь мэдлэг цувралын энэхүү ном нь монгол хэлний бүхий л ойлголтын талаар хүн бүрийн мэдвэл зохих ерөнхий мэдлэгийг цогцоор нь багтаасан, сонирхолтой, ойлгомжтой бичигдсэн лавлах бичиг юм. Суурь боловсролын бүх ойлголтыг, дээр нь манай боловсролын тогтолцоонд өнгөц хөндөгддөг "Хэлний үүсэл, хөгжил, мөхөл", "Бид яагаад ярьдаг шигээ бичдэггүй вэ?", "Хэлний онол, түүх" зэрэг сэдвийг сонирхолтойгоор тайлбарласан.

Нүүр болгонд энгийн илэрхийлэлтэй зураглал, фото зураг, товч тодорхой тайлбар, бичвэр, баримт мэдээ зэргийг ээлжлэн оруулсан байх тул номыг нээж үзсэн хүнд унших, бүр дуустал нь судалж үзэх хүсэл төрнө.

- Монгол хэл, хэл шинжлэлийн ухааныг судалж эхэлж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгсөх хүртлээ лавлах болгон ашиглах,
- ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд ашиглах,
- Хүүхэддээ хичээл хийхэд нь туслах хүсэлтэй ч сургуульд үзсэнээ санахгүй байгаа эцэг эхчүүд мэдлэгээ сэргээхийн тулд ашиглах,
- Мөн энэ чиглэлийн суурь мэдлэгээ сэргээн бататгах хүсэлтэй хүн бүхэн ашиглах боломжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ж. Хишигжаргал , Ерөнхий редактор: Б. Одончимэг , Төслийн зохицуулагч: Г. Ариунцэцэг , Редактор: М. Базаррагчаа , Ц. Өнөрбаян , Д. Төмөртогоо , Орчуулагч: Б. Халиунаа , Дизайнер: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 39,900₮,

ISBN: 9789997315588,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-04-30,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 388,

ХЭМЖЭЭ: 210 х 148 х 22 ММ ,

ЦУВРАЛ: Суурь мэдлэг цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах