Наоми Клайн

Шок номлол

Гамшгийн капиталимзын үүсэл
1980-аад оны сүүлээр социалист систем задран унаж, бүрэлдэхүүнд нь байсан улсууд либерал үзлээр хөгжих болсны тодорхой жишээ нь Монгол улс юм. Энэ үеэс хойш хэдийнээ гучаад жил өнгөрсөн бөгөөд нэгэн гараанаас зэрэг гарсан улс орнуудын хөгжил цэцэглэлтээс бид хол тасарч, хаа хойно хоцорчээ. Бид өөрчлөн байгуулалтыг “оготны хамраас ч цус гаргалгүй” хийсэн хэмээн бахархан ярьдаг байсан сан. Гэвч бид ардчилал, чөлөөт эдийн засгаар замнасан гурван арванд хөлөө нэг л олсонгүй. Үүний цаад шалтгаан нь юу вэ?
Клайн “Өнгөрсөн гучин жилийн турш Чикагогийн дэг сургуулийн бодлогыг хэрэгжүүлсэн улс бүхний том компаниуд болон баян улс төрчид улсыг мэдэлдээ авсан. Энэ компаниуд, улс төрчдийг ялгахад хэцүү” хэмээн өгүүлсэн байдаг. Яг энэ дүр зураг өнөөгийн Монголын нийгэмд тодорхой харагддаг бөгөөд энэ нь эдийн засгийн цочир эмчилгээний үр дүн юм.
Чикагогийн дэг сургууль буюу Шок эмчилгээ Монголд хэдийнээ эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр манай улс эдийн засгийн бие даасан байдлаа нэгэнт алдаад байна. Ингэж доройтсон эдийн засгаа сэргээхийн тулд юуны түрүүнд, хямарсан учир шалтгааныг нь зөв оношлох шаардлагатай аж.

Өнөөдрийн Монголыг ойлгоход шок номлол, неолиберал үзлийн талаар тун сайн мэдэж байх шаардлагатай.
Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн Кейнс болон Девелопментизмийнхнийг ялж, хэрхэн өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн тухай өгүүлнэ. Ингэхдээ нийгэмд гэнэтийн шок өгсний үр дүн нь хүний биед шок өгсөнтэй ижил үр дүн үзүүлдэг болохыг 1950-аад оны үед Тагнуулын Төв газрын дэмжлэгтэйгээр өвчитнүүд дээрээ шок эмчилгээг хийж байсан Эвен Камероны жишээгээр тайлбарлажээ. Түүгээр ч барахгүй Милтон Фридманы талыг баримтлагчид Латин Америкийн улсууд болох Чили, Аргентини, Индонезийн эдийн засаг, нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлжээ.

Энэхүү бүтээлд Монголд тулгараад буй гол асуудлуудын нэг болох “Боловсрол яагаад үнэтэй хэр нь ээ хүртээмж муутай байх ёстойг” тайлбарласан буй. Неолиберал үзлийг үндэслэгч нь мэдлэг, мэдээлэл муутай ард иргэдийг мөлжиж дарлах юу юунаас илүү амар хялбар байдгийг олон нийтэд таниулсан байдаг. “Бид бүхний харж байгаа эдийн засгийн хямрал, хүний эрхийг зөрчсөн асуудлууд, гуйланчлал, ядуурал, төрийн эргэлт, хээл хахууль, хүчирхийлэл зэрэг нь олон хүчин зүйлсээс хамаарч байгаа хэдий ч хамгийн гол шалтгаан нь неолиберал үзэл юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Наоми Клайн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997317353,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-04-15,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 712,

ХЭМЖЭЭ: 661 х 661 х 661 ММ ,

ЖИН: 661.0 ГР,

ШАГНАЛ

Варвикийн шагнал 2008 он ,

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах