“Пиппи Така Тукагийн оронд” Шведийн зохиолч Астрид Линдгрений хүүхдийн цуврал зохиолын гуравдугаар боть бөгөөд 1948 онд хэвлэгджээ. Өмнөх ботиудын нэгэн адил Ингрид Ванг Ниман номын зургийг зуржээ.
Эхний хоёр цувралд, Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охин Пиппигийн талаар, түүний гайхалтай түүхүүд, найзуудын хамтаар өнгөрүүлэх адал явдалт өдрүүд түүнчлэн ааваас нь захиа ирж байгаа тухай өгүүлдэг билээ.
Харин цувралын сүүлийн номд буюу “Пиппи Така Тукагийн оронд” номд өмнөх цувралууд дээр гарсан үйл явдлаас хэсэг хугацааны дараах үе гардаг ба Пиппигийн аав ямар учраас халуун орны арлын хаанаар өргөмжлөгдсөн тухай ба Пиппиг аралдаа урьж, гүнжээр өргөмжлөх болсон тухай сонирхолтой түүхийг өгүүлж, Пиппи найзуудын хамт алс холын арлыг зорьж байгаа тухай гардаг.
Худалдаж авах