Лусын гүнж Ариэлийн ертөнцөөр аялаарай. Гүн цэнхэр далайн ёроолд лусын хаан Тритоны ид шидийн оронд үзэсгэлэнт шилтгээн сүндэрлэнэ. Тэнгис далайд амьдрах сайхан сэтгэлт, мөрөөдөмтгий, үзэсгэлэнт Ариэль гүнж болон түүний сайн найзууд Флоундэр, Себастьян, Скаттл мөн хорон санаат шулам Урсула болон түүний шившлэгт хараал, ханхүү Эрикийн талаар өгүүлэх энэ ном та нарын хамгийн сайн найз болно гэдэгт итгэлтэй байна.
Ариэль, Флоундэр хоёр далайн мандал руу “хүний ертөнцийн тухай бүхнийг мэддэг” хэмээн өөрийгөө магтдаг Скаттлийг олохоор сэллээ. Тэд олсон сэрээгээ Скаттль шувуунд үзүүлтэл “Энэ чинь сам л байна, хүмүүс үүгээр хүүхдийнхээ үсийг самнадаг юм” гэв. Яг энэ үед Ариэль гэнэт тоглолтод оролцох байснаа саналаа. Хаан аав нь охиноо далайн мандалд гарч яваад тоглолтоос хоцорсныг мэдээд ихэд уурлав. Тэр хүмүүсийг үнэхээр аюултай гэж итгэдэг тул охиндоо санаа зовж байлаа. Түүний найз Себастьян хүний ертөнцийн тухай тайлбарлахыг хичээж байхад Ариэль юу ч сонсохыг хүсэлгүй далайн мандал руу сэлж одов. Түүнийг усны мандалд сэлж гарч ирэхэд хажуугаар нь хөлөг онгоц өнгөрч явав. Ариэл онгоцны тавцан руу ойртон очоод ханхүү Эрикийг инээмсэглэлийг хараад алмайрч орхив. Хормын төдийд хар үүлс хуран цуглаж, тэнгэр дуугаран, аянга цахилгаан цахиж, яах ийхийн зуургүй л хөлөг онгоцонд гал гарч эхлэв. Ингээд далайн хүчит давалгаа ханхүү Эрикийг далайн гүн рүү авч одлоо. Ариэль ухаан алдсан Ханхүүг аврахаар хүчит далайн шуурганд бууж өгөлгүй тэмцсээр түүнийг эрэг дээр гаргаж чадлаа. Тэр ханхүүд сайхан хоолойгоороо дуулж өгөөд далай руугаа буцан орсон ч хүний ертөнцөд Эриктэй амьдрахыг л үргэлж хүсэх болжээ. Хорон санаат Урсула түүнийг ийнхүү гуниглаж буйг мэдээд хаан ааваас нь титмийг нь булааж, өөрөө тэнгис далайг эзэгнэхээр санаархан, үүндээ Ариэлийг ашиглахаар шийджээ. Ариэль цаашид хэрхэх бол? Хүсэж байсан хүний ертөнцдөө амьдарч чадах болов уу?