Дэвид Воллиамс

Гангста эмээ

Энэ ном анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм.

Зохиолч тун хошин өнгө аясаар хүний сэтгэлийн нарийн нандин мэдрэмжүүдийг илэрхийлсэн тул уншигч таныг ер уйдаахгүй.
Бен хэмээх хүү Баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс түүнтэй байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л Бен эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Цаашид Бен түүнтэй ямар олон адал явдал эхлүүлснийг уншигч танд үлдээе.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Дэвид Воллиамс , Зураач: Тони Росс , Редактор: Ц. Оюумаа , Б. Батцэцэг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 18,900₮,

ISBN: 9789997316691,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-11-15,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 310,

ХЭМЖЭЭ: 200 х 130 х 20 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах