Самуэл П. Хантингтон

Иргэншил хоорондын мөргөлдөөн

Самуэл Хантигтоны энэхүү бүтээл бол нийгмийн шинжлэх ухааны биш, Хүйтэн дайны дараах дэлхийн бодлогын хөгжлийн тайлбар толь бичиг юм. Дэлхийн бодлогыг танин мэдэж, ойлгож судлах үндэс суурь болно.
Олон улсын харилцаан элдэв үзэгдэл, үйл явцыг эдүгээ цагт олон улсын харилцааны түүх, олон улсын харилцааны онол, эрхзүй, улс төрийн шинжлэх ухааны онолууд тайлбарлаж чадахгүй болмогц С. Хантингтон "иргэншил хоорондын мөргөлдөөн"-ий онол боловсруулсан юм.
Хантингтоны үзсэнээр, хүйтэн дайны дараах олон улсын харилцаа, дэлхий дахины улс төрийн бодлогыг долоо, найман томоохон соёл иргэншлүүд тодорхойлох болсон. Соёл иргэншил хоорондын зааг шугам бол “ирээдүйн фронтын шугам мөн”. Хамгийн хүчтэй зөрчилдөөн Өрнөд болон Күнз-Исламын соёл иргэншлүүдийн дунд өрнөх болно. Хэдийгээр түүний бүтээл нийтлэгдээд нэгэнтээ 24 жил болсон ч олон улсын харилцаа, геополитикийн чиглэлд дэвшүүлсэн санаа нь өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Самуэл П. Хантингтон ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997314079,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-10-14,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 446,

ХЭМЖЭЭ: 604 х 604 х 604 ММ ,

ЖИН: 604.0 ГР,

САЙШААЛЫН ҮГ

Өнөөдрийн дэлхийн улс төрийн элдэв будилааны хэм хэмжээ, учруудыг энэ номонд тов тодорхой өгүүлсэн.

Фрэнсис Фукуяама


Энэ бүтээл орчин үеийн дэлхийн эмх замбараагүй байдлыг шинээр харуулж, улам бүр нягтаршиж буй дэлхий ертөнцийн хурдацтай өсөн нэмэгдэж буй асуудлуудыг тайлбарлах шинэ толь юм.

Збигнев Бженский


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах