Энэхүү ном нь дөрвөөс дээш насны хүүхдэд зориулсан будаж, зурах ном бөгөөд 2-3 насныханд зориулсан “Анх будах бас зурах ном”-ын 2 дахь цуврал юм. Нүүр бүрийн сонирхолтой зурж, будах хэсгүүд нь хүүхдийг нямбайлан зурж сургахад бус аливааг таньж мэдэх тэмүүллийг нь дэмжих зорилготой. Хүүхдийн сэтгэхүй, гар хурууны хөгжилд тохируулан будах ажилбаруудыг бүтээсэн. Хуудас дамнасан зургууд нь хүүхдийн тань цогц уран бүтээл болно. Өнгөт дэвсгэр нь бага насны хүүхдийн өнгөний мэдрэмжийг сайжруулан, гоо зүйн хөгжилд дэмжлэг болдог. Төсөөлж бодоод, өнгийн будгаа аваад зурж будацгаая. Харандаа жижгэрч, хуудас эргэх бүрд төсөөлөл улам томорч, баяжсаар л байна. Бүр хурууны өндгөөрөө зурах зургууд ч бий. <br/>Юугаар ч зурсан болно.<br/>Яаж ч будсан болно.<br/>Хаанаас ч эхэлсэн болно.<br/>
Хүссэнээрээ сараачин зурж будацгаая! 3-4 настай хүүхэд маш идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг. Энэ нь хүүхдийн тархины хурдацтай хөгжилтэй холбоотой учир уг номын даалгаварууд нь гар хурууны дасгалаас илүүтэй төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Төрөл бүрийн будгийн хэрэгсэл ашиглах, хүүхэд төсөөллөөрөө өөрчлөн зурж, будах нь гоо зүйн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна, өөртөө итгэх, бие даан ажиллах чадварыг дэмждэг. Шохойн харандаа, өнгийн харандаа, балын харандаа, усан будаг гээд юугаар ч зурсан болно. Сараачиж будах, хөнгөхөн хөнгөхөн дарж будах, товшиж будах гэх зэрэг олон арга бий. Будах хүрээнээсээ илүү гаргасан ч хамаагүй шүү. Бас зурах хүрээндээ хүргэхгүй байсан ч болно. Бүр цаас ураад наавал ямар харагдах бол оо? Заавал эхний хуудаснаас эхлэх албагүй. Будаж, зурж үзмээр санагдсан хэсгээсээ эхлээрэй. Харин хав хар дэвсгэртэй зургууд шидэт гэвэл чи итгэх үү? Яагаад гэдгийг мэдэхийн тулд сүнснүүдийн зурагтай хуудсыг будаарай. Амттай, шүүслэг өнгө өнгийн жимснүүд дүүрэн ургажээ. Амтыг нь төсөөлж байгаад будацгаая. Амьтад ч бас будуулмаар байна гэнэ ээ. Хурууныхаа өндгийг гуаш, усан будагт дүрж байгаад өнгө өнгийн цэцэг зурах уу? Хуудас дүүрэн цэцэг найгаад л гоё доо. Зурж дууссан ном чинь чиний өөрийн БҮТЭЭЛ юм шүү. Хүүхэд тань өөрийн гэсэн бүтээлээ туурвиж байх үед урамшуулж, сайшаан дэмжээрэй.