Давид Лагеркранц

Амийг амиар сольсон охин

“Миллениум” цувралын тавдугаар дэвтэр Амийг амиар сольсон охин роман 2017 онд дэлхийд нээлтээ хийжээ. Уг цувралын зохиолч Стиг Ларсон 2004 онд зуурдаар нас барсан боловч Давид Лагеркранц цувралыг үргэлжлүүлэн бичиж, өдгөө хоёр дахь романаа гаргаад буй нь энэхүү зохиол билээ. Энэ удаад ч Лизбет, Бломквист хоёр гэмт хэргийн бохир ертөнцөд өөрсдийн тэмцлийг үргэлжлүүлнэ.
Лизбет Саландерийг хэн ч зогсоож чадахгүй: Бяцхан хүүгийн амийг аварсныхаа төлөө Флодберг эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр сарын ял эдэлж буй ч тэрээр өөрийгөө өмгөөлж нэг ч үг хэлсэнгүй. Учир нь түүнд үүнээс илүү чухал ажил бий. Микаел Бломквист түүнийг долоо хоног бүр эргэхдээ, юу хийх талаар зааварчилгаа авна. Энэ нь “Миллениум” сэтгүүлд нийтлэгдэхүйц маш чухал, дуулиант хэргийн талаар бөгөөд Бломквист ч боломжийг алдалгүй шүүрэхээ мэднэ. Харин Саландерийн хувьд хүүхэд насны ээдрээт дурсамжаасаа чөлөөлөгдөх гарц харагдана.
Хээл хахуульд идэгдсэн шоронгийн системийг үнэн хэрэгтээ хоригдлууд удирдах хэдий ч Саландер бууж өгөлгүй, шударга үнэний төлөө бат зогсоно. Түүнчлэн бага насны ой санамжаасаа хүзүүн дээрээ галаар тургисан луун мэнгэтэй нэгэн эмэгтэйг эрж хайх аж.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Давид Лагеркранц ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 26,900₮,

ISBN: 9789997315649,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-03-22,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 364,

ХЭМЖЭЭ: 547 х 547 х 547 ММ ,

ЖИН: 547.0 ГР,

ЦУВРАЛ: Millennium цуврал: V дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах