Энэхүү ном нь хүүхдэд амьтдын нэрийг зааж өгөх, тэдний үгийн санг нэмэгдүүлэхэд тусална. Бидний сайн мэдэх 100 амьтдын зурагтай зааж, нэрлэх энэ номд хүүхэдтэйгээ хамт ярилцах, сурах, хөгжилдөх олон зүйлс бий. Боловсролын зөвлөх Пенни Колтмантай хамтран бүтээсэн энэ ном нь хүүхдийн хэл яриа болон үгийн санг баяжуулахаас гадна амьтдыг нэрлэж сурах, эргэн тойрноо таньж мэдэхэд нь туслах юм. Мөн зургийн доорх үгс нь уншиж сурахад ч тусална. Бяцхан үрсийнхээ үгийн санг баяжуулаарай.
Анхны номууд хүүхдэд яагаад чухал вэ? Анхны үгсийн ном гэхээр бидний ихэнх нь ойлгож, ач холбогдол өгдөггүй байж мэднэ. Сэтгэхүй, хэл ярианы хөгжилд анхны танин мэдэхүйн зурагт номууд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр номын тусламжтайгаар хүүхэд өдөр тутмын үйл явдал, эд зүйлсийг нэрлэж мэдэж авна. Ярьж сурах нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал алхмуудын нэг билээ. Энэ төрлийн номууд хүүхдийн цаашдын сурах үйл явцыг хамгийн сайнаар дэмждэг. Мөн бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болоход дэмжлэг үзүүлдэг. Иймээс хүүхэд нялх байхаасаа л номтой орчинд өсөх нь чухал. Тэд төрсөн цагаасаа эргэн тойрноосоо суралцаж эхэлдэг учраас аав ээжүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номуудаар орчин бүрдүүлэх нь зүйтэй. Энэ номд багтсан зуун амьтдыг тэжээмэл амьтад, фермийн амьтад, зэрлэг амьтад, хол харайж, хурдан давхидаг амьтад, нисдэг амьтад, далайн амьтад, ой модонд амьдардаг амьтад, хар болон цагаан зүстэй амьтад, өнгө өнгийн амьтад, судал болон толботой амьтад, хуяг болон хайрстай амьтад, амьтдын үр төл хэмээн ангилсан бөгөөд үхэр зусгаас усны үхэр, хар цохоос бүргэд, модны мэлхийнээс матар хүртэлх төрөл бүрийн амьтдыг танилцуулснаараа хүүхдийн анхны танин мэдэхүйн ном болох юм. Гэрэл зураг болон зураг чимэглэлүүд нь тэдний сонирхлыг татаж амьтдын ертөнцийн тухай анхны ойлголтыг өгнө.