Виртуал ертөнцөөр аялахад бэлэн үү? Энэ номд таван сонирхолтой аялал багтсан бөгөөд Т-рекстэй уулзаж, Эртний Ромын Колизейд зочлон, галт уулын дотор орж, сансрын станцад очиж, цөөрмөөр зугаалах болно. Бид эргэн тойрон дахь аливаа зүйлсийг нүд болон чихээрээ хүлээн авч мэдэрдэг. Тэрхүү мэдээллүүдийг тархи хүлээн авч боловсруулна. Компьютерээр бүтээсэн виртуал ертөнц нь тусгай дурангаар дамжуулан дуу чимээ болон үзэгдэх хуурамч орчинг бий болгосноор очих боломжгүй хийсвэр ертөнцөд биднийг аваачдаг. Виртуал ертөнцийн бүх л зүйлс дэндүү бодит, яг л жинхэнэ мэт санагдах тул хүрч үзэж болмоор санагдана. Энэхүү номоос та виртуал ертөнцийн тухай бүх зүйлсийг мэдэх болно.
Энэ номд ухаалаг утасны тусламжтайгаар виртуал ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэх өөрөө угсрах дуран дагалдана. Мөн дурангаа хэрхэн угсрах болон ашиглах заавар бий. Виртуаль ертөнцөөр аялахын тулд эхлээд утсан дээрээ Virtual Reality аппликейшнийг татах хэрэгтэй. Энэхүү аппликейшн нь үнэ төлбөргүй. Аппликейшнээ татан авч дурангаа угсраад зүүчихсэн бол толгойгоо хөдөлгөн виртуал ертөнцийг тойруулан хараарай.
Т-рекстэй нүүр тулсан нь: Хэрвээ дэлхий дээр оршин байсан хамгийн том, хамгийн хүчирхэг үлэг гүрвэлүүдийн нэг болох Тираннозавр рекстэй бодитоор нүүр тулсан бол үнэхээр аймшигтай санагдах байсан байх даа. Харин одоо виртуал ертөнц номын тусламжтай цаг хугацаагаар аялан 65 сая жилийн өмнөх сүрдмээр үлэг гүрвэлтэй уулзах боломжтой боллоо.
Галт уул дотор: Галт уулс бол нэг талаараа үнэхээр гайхалтай, нөгөөтэйгүүр тун аймшигтай байгалийн тогтоц юм. Галт уулын гүнээс “магма” хэмээх халуун чулуун хайлмаг дээшлэн газрын гадарга дээр маш хүчтэй дэлбэрэн гарч ирдэг. Виртуал ертөнцийн дуранг ашиглан дэлхий дээрх хамгийн аюултай газруудын нэгтэй танилцахдаа бэлдээрэй.
Колизейн аялал: 2000 жилийн өмнө эртний Ромд барьсан Колизей нь маш том цэнгэлдэх хүрээлэн байсан юм. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд эртний Ромын тулаанчид болох гладиаторууд хоорондоо мөн зэрлэг араатантай тулалдан үзэгчдийг баясган, хөгжөөдөг байжээ. Виртуал ертөнцийн дурангийн тусламжтай цаг хугацаагаар аялан Колизейд зочлоорой.
Сансрын станц дахь айлчлал: Хэрвээ чи сансрын нисгэгч болж бэлтгэгдсэн эсвэл асар их мөнгөтэй л биш бол магад хэзээ ч сансарт аялж үзэхгүй биз ээ. Гэхдээ виртуал ертөнц номын тусламжтай сансарт хөөрөн, олон улсын сансрын станцад (ОУСС) айлчилж болно. ОУСС бол хамгийн их өртгөөр бүтсэн байгууламж юм.
Цөөрөм рүү үсэрье: Өөрийнхөө биеийг шавж шиг жижигхэн болгоод цөөрөмтэй танилцахаас илүү сонирхолтой зүйл бий гэж үү? Виртуал ертөнцтэй хамт бид үүнийг хийж чадна. Ингээд өмнө нь хэзээ ч хийж үзээгүй цөөрөм дэх аяллаа эхлүүлэхэд бэлдээрэй.
Худалдаж авах