Сайбара Риэко

Өөрийгөө олсон амьдрал

Энэхүү номд хэрхэн мөнгө олох, баяжих тухай бус мөнгө хүний амьдралд ямар байр суурь эзэлдэг, мөнгөнд хэрхэн хандах ёстой, мөнгө амьдралыг өөрчлөх түлхүүр болж байгаа тухай зохиолч өөрийн амьдралын туршлагаас өгүүлдэг.
Магадгүй та энэ номоос "ажил хийхийн" утга учир, сайн сайхныг ойлгож, эсвэл Азийн орнуудад ядуурал ямар хэмжээнд байгааг, бүр мөрийтэй тоглоом тоглох ямар байдаг тухай ч мэдэж болох юм.
Зохиолчийн төрсөн газар ядууралд нэрвэгдсэн жижиг муж байсан гэдэг. Иргэд нь мөнгөнөөс үүдсэн хэрүүл маргаан, ашиг сонирхлын зөрчил ихтэй, таны хэзээ ч харахыг хүсэхгүй дүр зураглал тэнд байсан бөгөөд энэ нь гэр бүлийн дотоод уур амьсгалд ч илрэх нь ойлгомжтой. Түүний эцэг нь мөрийтэй тоглож хамаг мөнгөө үрэн таран хийх үед ээж нь мэдээж уцаарлана. Энэ үед Риэкод ширүүн уур амьсгалыг зөөллөх хэцүү үүрэг ноогддог байж. Ядуурал хүчирхийлэл дагуулдаг учир дунд нь хүүхдүүд их зовно. Тэд "байж болох" газраа олох гэхдээ буруу замыг сонгож өөрсдийгөө хаяж, ингэснээрээ ядуурлын гинжин хэлхээг үргэлжлүүлсээр байсан тухай зохиолч маань хүүрнэнэ. Удалгүй түүний аав нь нас барж, сургуулиасаа хүртэл шударга бусаар хөөгдөнө. Ийм л хүнд хэцүү орчноос гарч, ядуурлын гинжин хэлхээг таслахаар хатуу шийдэж "өөртэйгөө" эцсээ хүртэл тэмцэж ирсэн тэр Токиод ирж их сургуульд орсноор жинхэнэ адал явдал эхэлдэг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Сайбара Риэко , Орчуулагч: Ц. Онон , Редактор: Томоко Ибүкүро , Э. Түвшинбаяр , Дизайнер: Н. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997314253,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 164,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 12 ММ ,

ЖИН: 140.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах