Т. Кимико
Муур туулай хоёрын нэг өдөр
Зурагт ном уншингаа хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлцгээе. Хүүхэд нэг нас хүрч хэлд орсноор тэдний өмнө шинэ ертөнц нээгдэнэ. Хүүхэд тань хэлд оролгүй удаж эсвэл аль хэдийн ярьдаг болсон ч авиаг буруу дуудаж байж мэднэ. Эх хэлээрээ ярихдаа авиа буруу дуудах, үгээ ойлгомжгүй хэлэхэд хүмүүс шоолох, өхөөрдөх эсвэл эрхэлж байна гэж буруу ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс болоод хүүхэд ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдээ зөв, тод, цэвэр дуудлагатай ярихад нь тусалж энэхүү номыг уншингаа хамт тоглон дасгал хийцгээе. Хэл ярианы дасгал тогтмол хийвэл аяндаа үг хэллэг хурц, тод болдог. Иймд “Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл ярианы хөгжлийн суурь болсон авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн насны ангилал бүхий таван цуврал номыг эрхлэн гаргалаа.
Муур туулай хоёр сайн найзууд.
Тэд үргэлж хамтдаа байдаг.
Нарлаг сайхан өдөр тэд хашаагаа будахаар болжээ.
Ингээд дуусчихлаа. Гоё будчихлаа даа.
Ажлаа дууссан юм чинь ой руу явж мөөг түүцгээе!
Гурваас дээш насны хүүхдэд зориулсан сайн найзуудын нэг өдрийн адал явдлыг өгүүлэх энэхүү зурагт ном нь хөгжилтэй зургууд болон үр өгөөжтэй дасгалуудтай. Энэ номд муур, туулай, хашаа, мөөг, сармагчин, могой зэрэг олон үгс багтсан бөгөөд үг тус бүрдээ дасгалтай. Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурах явдал байдаг. Үүнд зориулсан тусгай дасгалууд байдаг бөгөөд хүүхдэд зориудаар хийлгэх хэрэгтэй. Гэвч тэднийг уйдаахгүй байх нь чухал.
ДАСГАЛ: ХАШАА
Доод шүдэн дээр дээд шүдийг зэрэгцүүлэн тавиад, шүдээ ярзайлгана. Аль болох бүх шүд харагдаж байх ёстой. Тав хүртэл тоолж барина. Эдгээр дасгалуудыг “Авиан буруу дуудлагыг засах арга” номоос авсан бөгөөд олон жилийн туршлага, судалгаанаас үзэхэд авиан буруу дуудлагыг хэдий чинээ эрт анхаарна, төдий чинээ хурдан засагдаж, төлөвшдөг.
Худалдаж авах