Хүүхдийн хамгийн анхны номууд барих, мэдрэх, cонсох, харахад нь зориулсан тоглох хэрэгсэл байдаг. Монсудар хэвлэлийн газар бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргалаа. Бяцхан амьтдын тухай өгүүлэх, хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, өхөөрдөм үрстэйгээ хамт тоглоорой. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.
Бяцхан хугаш өглөө сэрээд, цасан дээр хөрвөөж, жавартай хүйтэн агаараар цээж дүүрэн амьсгалдаг. Өлсөхөөрөө тэр яг л аав шигээ хоёр туурайгаараа цас малтана. Цасан дороос амттай сайхан хөвд олоод найзуудтайгаа хувааж иддэг. Цааны хугаш ба түүний найзуудтай өдөржин хамт тоглоорой. Бяцхан хугашийг хуруугаараа хөдөлгөн өөр өөр шинэ түүхүүд зохион ярьж болно. Энэхүү ном нь амьтдын тухай олж мэдэх анхны ном байхаас гадна гэр бүл, нөхөрлөлийн тухай ч өгүүлнэ. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэн тоглохыг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн хэсгүүд нь идэвхтэй болдог. Бөх бат, гарт нь таарсан жижиг картонон зурагт номууд хүүхдийг гайхшруулж, сонирхлыг нь татахаас гадна гар хуруу, бүх биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Аав ээжүүд хүүхдээ номтойгоо тоглоход нь заавал хамт байж, ярилцаж, эд зүйлс, амьтдыг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан магтаж, дэмжих хэрэгтэй. Бага насны хүүхдийн номууд нь хамт ярилцаж унших ёстой, тэдний танин мэдэх хэрэгцээг хангасан өргөн хүрээтэй хэрэглэгдэхүүн юм. Тиймээс та хүүхдэдээ ном авсан л бол өөртөө ч бас авлаа гэж бодох хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт ''зураг унших'' явцдаа асуух, хариултыг хайж олох зэрэг олон хэлбэрээр ярилцсанаар тэд төсөөлөн бодох анхны оролдлогоо хийдэг.