Н.В. Гоголь

Амьгүй албатууд

Н.Гоголийн “Амьгүй албатууд” номын эхний боть 1842 онд хэвлэгдэн гарснаар тухайн үеийнхний дунд ширүүн мэтгэлцээн дэгдэж, нийгэм тэр чигээрээ уг найраглалыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид болон хуваагдсан билээ. Оросын яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, төрийн зүтгэлтэн П.Вяземский “Амьгүй албатууд”-ын талаар ярина гэдэг Орос орны тухай ханатал ярина гэсэн үг” гэж дүгнэсэн байдаг нь уг маргааны гол шалтгааныг тайлбарлаж, Оросын уран зохиолын түүхэн дэх уг номын онцгой байр суурийг тодорхойлжээ. “Амьгүй албатууд” нь Оросын сонгодог зохиолын алтан санд зүй ёсоор орсон агуу бүтээл гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн үгүй билээ.
Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Н.В. Гоголь , Орчуулагч: Я. Аюурзанаев , Редактор: Н. Жавхлан , Редактор: Э. Түвшинбаяр , Дизайнер: Б. Төгсжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997314062,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-06-15,

ФОРМАТ: Leather / fine binding,

ХУУДАСНЫ ТОО: 400,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 28 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах