DK

Шинжлэх ухаан

Шинжлэх ухаан бол бидний эргэн тойрны бүх зүйл билээ. Өглөө сэрэхээс үдэш унтах хүртэл бидний хийж байгаа бүх зүйл, бидэнтэй учирч буй бүх үзэгдлийг шинжлэх ухаанаар тайлбарлаж болно. Өдөр тутмын амьдралд болж буй зүйлсийг ойлгоход шинжлэх ухаан хэрхэн тусалдгийг харуулсан олон жишээ энд бий. ''Олжмэд!'' цувралд Шинжлэх ухаан, Чулуун зэвсгийн үе, Инженерчлэл, Кодчилол, Амьтад, Ой мод гэсэн зургаан ном багтсан бөгөөд ан амьтад, ургамлын амьдрал, шинжлэх ухааны нээлтүүд, эрт чулуун зэвсгийн үеийн түүх гээд маш олон сэдвээр хүүхдүүдэд товч, тодорхой, цэгцтэй мэдлэг олгох юм. Уг цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтан, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий. Шинжлэх ухааны ертөнц гайхамшигтай сонирхолтой зүйлсээр дүүрэн.
Аянга цахилгаан яагаад цахилдаг, дэлхийн татах хүчний онолыг хэн анх нээснийг мэдмээр байна уу? Тэгвэл шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүдийн талаар танин мэдэж, мэдлэгээ сориорой. Энэхүү ном олон чухал нээлтүүдийг зураг болон товч тайлбаруудаар харуулсан бөгөөд хэн, хэзээ ямар нээлт хийснийг харуулах он цагийн товчоон, асуулт, хариултыг багтаасан юм. Тахиа өглөө яаж биднийг сэрээдгийг шинжлэх ухаан тайлбарлана. Тахианы хошуунаас гарсан дууны долгион агаараар дамжин чихэнд хүрнэ. Унтраалганы товчлуурыг дарснаар цахилгаан гүйдэл хэлхээгээр хэрхэн гүйж гэрэл хэрхэн асаахыг шинжлэх ухаан ойлгуулна. Хувцас биеийг хэрхэн дулаан байлгадгийг ч шинжлэх ухаан тайлбарладаг. Бид яагаад өдөр бүр хоол идэх ёстойг мөн л шинжлэх ухаан хэлж өгнө. Хөдлөх, өсөх, дулаацахад хэрэгтэй энерги эрчмийг хоол тэжээл агуулдаг гэх мэт олон мэдээллүүд бий. ''Мэргэжилтэнтэй танилцана уу'' хэсгээс Их Британи улсын Лондонгийн эзэн хааны коллежийн материал судлалын эрдэмтэн Доктор Сьюз Кундутай хийсэн ярилцлагыг уншаарай. ''Олж мэд!'' цувралтай хамт олж мэдээрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997316059,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-08-10,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 621 х 621 х 621 ММ ,

ЖИН: 621.0 ГР,

ЦУВРАЛ: Олжмэд! цуврал:

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах