''Олжмэд!'' цувралын Кодчилол ном нь кодчиллын ертөнцийн олон сонирхолтой баримт, зургуудыг багтаажээ. Энэхүү цувралд Шинжлэх ухаан, Чулуун зэвсгийн үе, Инженерчлэл, Кодчилол, Амьтад, Ой мод гэсэн зургаан ном багтсан бөгөөд амьтад, ургамлын амьдрал, шинжлэх ухааны нээлтүүд, эрт чулуун зэвсгийн үеийн түүх гэх зэрэг маш олон сэдвээр хүүхдүүдэд товч, тодорхой, цэгцтэй мэдлэг олгох юм. Уг цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтан, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий. <br/>
Кодчиллыг судлах үнэхээр сонирхолтой. Таны мэдэхгүй байж ч магадгүй хачин сонин, гайхалтай баримтуудыг энэ номоос олж мэдээрэй. Програм хангамжийн түүхэн дэх гайхамшигт нээлтүүд, бүх тоон төхөөрөмжид ашиглах хоёртын тооллыг бүтээсэн Готфрид Лейбниц, анхны компьютер болох аналитик хөдөлгүүр дээр ажиллах кодуудыг бүтээсэн Ада Лавлейс, хамгийн анхны цахим тоон компьютерын тухай мэдэж авцгаая. Энэ номд мэдлэг сорих асуулт, хариулт, кодчиллын түүх, компьютерын түүх багтсан бөгөөд кодлогч гэж хэн болохоос эхлээд кодын тухай баримт, алдартнуудын тухай зургаар харуулж, цэгцтэй мэдлэг олгох юм. Түүнчлэн “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс чадварлаг мэргэжилтнүүд болох Жефф Этвуд, Кики Протсман нарын ярилцлагыг уншаарай. Алдарт кодлогчид хэсэгт та бидний сайн мэдэх Марк Цукерберг, Билл Гейтс, Стив Жобс нарын талаар өгүүлсэн байгаа. Программ хангамжийн гайхамшигт нээлт мөн сампингаас IPad хүртэл тооцооллын гайхамшигт нээлтүүдийг энд өгүүлнэ. Кодчилол номын шинэ содон баримтууд, асуулт, сорилууд нь бид яагаад код ашигладаг вэ? компьютерийн код хэрхэн ажиллладаг вэ? зэрэг олон асуултад хариулт өгч чадна. Сонирхолтой гэрэл зураг болон зураг чимэглэлүүд, түлхүүр мэдээллүүдээр дамжуулан хүүхдийн сонирхолыг татаж, тэд үргэлж олж мэдэхийг хүсэх болно.